А.Батдорж:Ч.Мөнхбаярын хавтаст хэргийг өөрчилж, гарын үсгийг нь хуурамчаар зурсан

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жилийн ял оноож, 39 хоногийн дараа хавтаст хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн.  Энэ хугацаанд хавтаст хэрэгт өөрчлөлт орсон талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Түүний өмгөөлөгч А.Батдорж “Иргэн Ч.Мөнхбаяр нь энэ сарын 29-нд хавтаст хэрэгтэй өөрийн биеэр танилцахад, хууль зөрчиж хавтаст хэрэгт өөрчлөлт оруулсан тул үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Хавтаст хэргийг нээж үзэхэд ТЕГ-ын тамга дарагдсан байсан боловч үүнийг хуулбар гэдэг дардсаар сольсон. Дарга гэж бичигдсэн үгийг арилгасан, ТЕГ-ын дарга Г.Гэрэл гэж буруу бичсэнээ Д.Гэрэл болгон овгийг нь өөрчилж засварласан байна. Мөн гэрч Л.Дарханбаярын мэдүүлгүүд өөрчлөгдөж, нэмэлт өгүүлбэр, гарын үсэг гурван янзаар зурагдсан. Хавтаст хэрэгт байгаагүй хоёр фото зураг нэмэгдэж Ч.Мөнхбаярын гарын үсгийг хуурамчаар зурсан, хэргийн материалыг товьёогүй болгож засварлан учир хууль зөрчсөн” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

9 цаг 6 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

9 цаг 26 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

9 цаг 30 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

9 цаг 33 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

9 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

9 цаг 38 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

10 цаг 42 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

20 цаг 51 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

20 цаг 51 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

20 цаг 51 мин