Л.Энх-Амгалан: Мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл хийх хуулийн төслийг өргөн барилаа

2022-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж буй талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Засгийн газраас мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл хийж  байгаа.

Гол асуудал бол дээд боловсролын тогтолцоо, мэргэжлийн боловсролын тогтолцоон дээр маш том гажиг гарсан. Товчхондоо манай дээд боловсролын тогтолцоо нь мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Монгол Улсыг хөгжих боломжийг дээд боловсрол хомс болгосон. Их дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байхад, МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой болж байна. Цаашдаа энэ хуулийн төслөөр үнэлгээнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мөн багш нарын ур чадвар, цалин хөлсний асуудлыг анхаарч үзнэ. МСҮТ-ийг 2.5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал дөрвөн жилээр төгсөх шаардлагагүй. Хэрэгцээтэй кредитээ тооцуулаад 1.5 жилээс хоёр жил дээшээ ахин суралцах боломжтой" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин