Жагсаалт: Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тээврийн хэрэгслүүд

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой буюу 1,3,5,7,9 тоогоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд, тэгш /0,2,4,6,8/ тоогоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Захирамжийн хүрээнд дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслийн жагсаалтыг ТЦА-наас хүргэж байна.

Авто замын засвар

Хот тохижилт

Шугам сүлжээ

Зөөврийн ус хангамж

Дипломат байгууллагын автомашин

Зочид төлөөлөгчдийн цуваа

Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл

Стандартын шаардлага хангасан такси

Сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус

Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл

Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамаарахгүй хөдөлгөөнд оролцоно.

Дээрх байгууллагуудын ажилчин, алба хаагчид ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагынхан ажлын газрын үнэмлэхээр хөдөлгөөнд оролцохоор цагдаагийн байгууллагын алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагч, тухайн орчмын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгааг анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагаас заасан хязгаарлалт эхлэх цэг болох 32-ын тойрог, Тэмээтэй хөшөөний уулзвар, Саппорогийн тойрог, Чулуун овооны тойрог хүртэлх нутаг дэвсгэр хамаарсан хэсгүүдэд замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин