Б.АЛТАНГЭРЭЛ
Оросын “Большая перемена” уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тодруулбал, тус уралдаанд Эрдэнэт хотын ЕБС-ийн 19-р сургуулийн сурагч Х.Номундарь ялагчаар тодорч, Б.Энхмэнд, Г.Энхээ нар шагналт байранд шалгарав. Охид тус уралдааны сонгон шалгаруулалтын үе шатуудад ялагчаар тодорчээ. Ингэснээр Россотрудничество агентлагийн “Здравствуй, Россия!” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн төв “Артект” үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Энэхүү уралдаан нь дэлхийн олон улс орны хүүхдүүдэд мэдлэгийн хүрээгээ тэлэх боломж олгохоос гадна Орос улсад айлчилж, танилцах гарцыг нээж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Улаанбаатар дахь Русский дом гардан зохион байгуулж хүүхдүүдийг тэмцээнд амжилттай оролцох боломжийг нээж өгчээ. Уралдаанд 16-17 насны оросоор ярьдаг ОХУ-ын иргэн, гадаад хүмүүс оролцох эрхтэй байдаг. Россотрудничество агентлаг уг төслийн түнш бөгөөд хөтөлбөрийн хүрээнд шалгарсан Монгол хүүхдүүдийг Улаанбаатараас Симферополь хот хүртэлх замын бүх зардлыг хариуцах аж.
Эх сурвалж:www.polit.mn