Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа 18 байршилд гарчээ

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн.

Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Уг үзэсгэлэн худалдаанд:

  • Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга
  • Зуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөг
  • Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа
  • Номын нэгдсэн үзэсгэлэн худалдаа
  • Гар утасны үзэсгэлэн худалдаа
  • Компьютерийн үзэсгэлэн худалдаа
  • Бэлэн хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Хэрэгцээт бараа солилцох зэрэг худалдаа, үйлчилгээ гарч буй тул иргэд шинэ мэдээ мэдээллийг газар дээр нь авч, хувцас, хичээлийн хэрэглэл, хэрэгцээт бараагаа нэг дороос бэлтгэх нөхцөл бүрдэж буй юм.

Энэ үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 28-н хүртэл үргэлжилнэ. Харин бусад байршилд зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нь есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24