Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай өнөөдөр хэлэлцэнэ

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Үндсэн хууль дахь давхар дээлтэй холбоотой заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлага үүсээд буй. Тэгвэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. 

Гэвч үүний өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлох учиртай. Өчигдөр буюу 2022 оны наймдугаар сарын 25-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар цэцийн тогтоолтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг хүчингүй болгосон билээ. 

Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосныг Ерөнхийлөгч өнөөдөр ёсчилсон гэдэг мэдээлэл байна. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдах Засгийн газрын тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон гэсэн үг. Засгийн газрын тухай хуулийг өнөөдөр 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор, 16:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24