Ватикан ньюс:Ромын пап лам Франциск Монголын ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзлаа

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

  Ромын католик шашинтнуудын тэргүүн пап лам Франциск Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг энэ сарын 24-ний лхагва гарагт хүлээн авч уулзсан талаар "Vatican news" сайт мэдээлжээ.

Пап лам Франциск 2009 онд Монголын Элчин рүү захидал илгээхдээ тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярын Засгийн газрын шашин шүтэх эрх чөлөөнд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгааг магтан сайшааж байсан билээ.

Тодруулбал, тэрээр 2009 оны тавдугаар сарын 29-ний өдөр илгээсэн захидалдаа  “Надад халуун дотно мэндчилгээ дамжуулсан эрхэм ерөнхийлөгч Н.Энхбаярт үнэхээр их талархаж байна. Эрүүл энх, амгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Монголын ард түмэн энх тайван байдлаа үргэлжлүүлэн  хадгалж, эх орондоо болон гадаадад ч хайр хүндлэлээ түгээж, энх тайвныг сурталчилсаар байна гэдэгт би итгэл дүүрэн байна. Монгол Улс урт удаан хугацаанд шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэн дээдэлдэг үлгэр жишээ орон байсаар ирлээ. Тухайлбал, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ. Өөр өөр шашинуудыг хүлээн зөвшөөрч, шүтлэгтнүүд нэг нэгнээ сонсох нь хүн төрөлхтөний хамгийн чухал үүрэг юм. Чингис хаан ч XIII зуунд христ, ислам, буддын шашинтнуудыг эх нутагтаа урьж, өөр өөр шашинтай хүмүүстэй хамтдаа амьдарч байсан түүх бий. Энэ уламжлал үеэс үе дамжин ирсээр бүх шашинг хүлээн зөвшөөрдөг өнөөгийн энэ нээлттэй нийгмийг бүтээжээ” гэж бичсэн байна.

Эх сурвалж:Vatican.va, catholic culture

 

mundag
Зочин
баяр хүргэё
МУ -ын гурав дахь ёрөнхийлөгч Н ЭНХБАЯР танд монголын ард түмэн хайртай үё үёийн ёрөнхийлөгчидөөс төрдөө хийсэн ажилтай хүн дээ баяр хүргэё
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24