Ө.Батбаяр:Монголоос Америк шууд нислэг хийх гэрээг энэ онд хийнэ

2022-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон. Энэ талаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяраас тодрууллаа.Элчин сайд эх орондоо түр ирээд байгаа юм. 

Тэрбээр "Америк, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Миний хувьд Элчин сайд болсноос хойш анхаарч ажиллаж буй нэг зүйл нь хоёр орны хооронд шууд нислэгийг нээх тухай юм. Шууд нислэгийг эхлүүлэхийн тулд бид эхлээд Нээлттэй агаарын харилцааны гэрээ хийх ёстой. Уг гэрээний олон стандарт, шаардлагыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, МИАТ зэрэг байгууллагууд хангах ёстой байдаг. Миний хүлээж байгаагаар энэ ондоо нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийчих болов уу гэж найдаж байна.Америк, Монгол хоёр орны хооронд агаарын харилцаа нээгдээд ирэхээр худалдаа эргэлт, бараа эргэлтээс авхуулаад хүмүүсийн харилцаа улам нэмэгдэнэ. АНУ технологийн төдийгүй бусад олон зүйлүүдэд дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг учраас технологийг, бизнес, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын эдийн засагт оруулах нь нэн тэргүүний зорилт юм" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24