Г.Занданшатар VS Б.Ганхуяг

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /08.25/ хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Тавантолгой компани валютын нөөцөө Монголбанкинд зарах ёстой. Зах дээр биш. Гэтэл Тавантолгой дандаа оффтейкээр явж байгаа. Оффтейкын гэрээний үр ашиг ямар байгаа юм . Таван сараас хойш валют орж ирэхгүй байна. Дандаа оффтейкээр нүүрсээ зөөж байна. Хил гаалийн нөхцөл байдал Засгийн газрын үйл ажиллагаагаар сайжирсан боловч 2019 оны түвшинд бэлэн валют орж ирэхгүй байна. Оффтейкээр авсан мөнгөө л зөөж байна энэ бүх бодлогыг нэгтгэж зохицуулалтаа сайжруулахгүй бол тайвширч суух цаг биш" гэдгийг хэлсэн. Харин энэ асуудалд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах тайлбарыг хийжээ.  Тэрбээр " УИХ-ын дарга ямар ч мэдээлэлгүй байх шиг байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК он гарснаас хойш 420 сая ам.долларыг  Монголбанкинд тушаасан байна. Эрдэнэс Тавантолгойн бүх гэрээ оффтейк биш шүү. Төмөр замтай холбоотой дөрвөн гэрээ оффтейк хэлбэрээр явж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24