COVID-19:Өмнөговьд 20, Дорноговьд 13 тохиолдол бүртгэгдлээ

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Улсын хэмжээнд пүрэв гарагт 91 хүн COVID-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс 47 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 977256 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд нэг, Дорноговьд 13, Орхонд хоёр, Өмнөговьд 20, Төв аймагт гурван тохиолдол илэрсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 656 хүн эдгэрсэн бол одоогоор 4459 хүн хяналтад байна.

Дашрамд дурдахад, COVID -19-ийн тархалт сүүлийн долоо хоногт эрчимтэй буурч байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлсэн. Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч мөн адил буурч байна. ЭМЯ, БШУЯ хамтран ажлын хэсэг байгуулж, хариу арга хэмжээ, өвчлөл, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Есдүгээр сарын нэгэнд хичээл сургууль орохоор томуугийн өвчлөл ихэснэ. Үүнд авах хариу арга хэмжээний зөвлөмжийг өгсөн байгаа” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24