Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга Г.Занданшатар огцрох ёстой

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /08.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "УИХ-аас намын бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Энэ хуулийн заалтад "Бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгож, чөлөөлөх асуудал байгаа. Гэтэл зургаахан гишүүн оролцож, бүлгийн даргыг сонгосныг УИХ-ын индэр дээрээс Г.Занданшатар дарга баталгаажуулж, уншиж сууна. Нийт гишүүн гэдэг чинь бүлгийн бүх гишүүн оролцохыг хэлнэ. Тэрийг яагаад нийт гишүүн гэж үзэж байгаа юм бэ. Эрх баригчид ийм байдлаар Ардчилсан намаар тоглодог гэдэг нь харагдаж байна. Г.Занданшатар даргаа таны өмнөөс нүүр улайлаа. Хууль зөрчсөн бүлгийн даргад амжилт хүсч, хуулийг дээдэлж ажиллаарай гэж хэлж чадаж байна. Та нар Үндсэн хуулийн дээгүүр алхчихаад захиас сургааль айлдаад байгаа юм бэ. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хууль батлахад хэлсэн таны үгийг харлаа. Тэр үед "Одоо бүх асуудал шийдэгдэнэ. Улс орны өмнө тулгарсан бүх асуудал шийдэгдэнэ. Үндсэн хуульд байсан бүх гажуудал засагдсан. Төрийн алба цэгцрэх замдаа орлоо" гэж та ярьсан байна лээ. Тийм учраас УИХ-ын дарга өөрөө огцрох ёстой. Одоо эрх баригчид Үндсэн хуулийн цэцийн саналаар гэж хэлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ. Ингэхэд нь Ардчилсан намын тоглоомын бүлэг тэдэнд хэрэгтэй байгаа. Энэ бүлэг нь Үндсэн хуулийн төслийг дэмжих хэрэгтэй учраас зориудаар тоглоомын бүлэг гаргаж байна. Тэр дүрд нь О.Цогтгэрэл тоглох юм байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24