Гүтгэж, доромжиллоо гэсэн гомдлыг ихэвчлэн төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд гаргадаг

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Иргэний чөлөөт орон зайг хумих эрсдэлтэй байгаа хуулийн төслүүд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд хийсэн дүн шинжилгээний үр дүнгийн тухай “Глоб Интернэшнл төв”-өөс  мэдээлэл хийлээ. Тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн "Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй. Учир нь энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хязгаарлах зүй ёсны хэрэгцээ шаардлагад тооцогддоггүй.  Ёс суртахуун нь иргэн хоорондын асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн хатуу зохицуулалт оруулж ирэх нь эрсдэл бий болгож байна. Өмнөх эрүүгийн хуульд буюу 2017 оныг хүртэлх хугацаанд доромжлохыг бие даасан гэмт хэрэг гэж үздэг байсан. Шинээр зохицуулж буй илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гүтгэх, доромжлохыг агуулсан ойлголт юм. Тиймээс нэг хэм хэмжээ нэг зүйл дээр Эрүүгийн хуулийн тусдаа заалт үйлчлэх шаардлагагүй гэж харж байна.

НҮБ-аас Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахтай холбоотойгоор зөвлөмж өгсөн. Гүтгэх, доромжлохтой холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдэхгүй байх, ингэж шийдэж байгаа тохиолдолд хорих ялын шийтгэл байж болохгүй гэж удаа дараа зөвлөсөн. Засгийн газар энэ зөвлөмжийг хэлбэр төдий биелүүлж байна. Дэлхий нийтийн чиг хандлага доромжлохтой холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулахаас татгалзаж байгаа” гэлээ.

“Глоб Интернэшнл төв”-ийн 1999-2022 оны хооронд бүртгэсэн худал мэдээлэл тараах, гүтгэх, доромжлохтой холбоотой 1146 шүүхийн шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэрээс харахад 43.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хариуцлага хүлээжээ. Шүүхэд энэ төрлийн гомдол гаргаад байгаа гурван иргэн тутмын нэг нь төрийн байгууллага, улс төрийн өндөр албан тушаалтан байдаг. Ялангуяа сонгуулийн жилд энэ гэмт хэргийн улмаас шийдвэрлэгдсэн тохиолдлын тоо өсдөг юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24