Нийслэлийн Засаг дарга Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

2022-08-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

М.СУРА

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа. /2022.08.23/ Уулзалтад Японы  Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироки нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нарын төлөөлөгчид байлцлаа.

 

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо:

-Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай хэдийнээс сайхан харилцаатай байж ирсэн. Хоёр улсын хувьд 50 жилийн түүх бүхий найрсаг харилцаатай. Өнгөрсөн 50 жилийн үндэс суурийг нь бэхжүүлсэн хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа дараагийн 50 жилд хэрхэн улам бэхжүүлж, өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлсон  чухал ач холбогдолтой уулзалт байлаа гэсэн юм.

 

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Шимомүра Хакүбүн:

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай сонслоо. Японд Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь Парламентын гишүүн байхыг зөвшөөрдөг. Харин Монгол Улсад Засгийн газрын 17 гишүүнтэй байлаа гэж бодоход түүний дөрөв нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрдөг юм байна. Ийм бага харьцаатай байхаар Засгийн газар болон УИХ хоорондын харилцан ойлголцол жаахан түвэгтэй болж, бодлогын уялдаа холбоонд бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд Засгийн газрын бүх гишүүн давхар Парламентын гишүүн байдаг. Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Япон улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд танай улсаас сурах зүйл байна хэмээн тодотголоо.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын 30 орчим жилийн түүхэнд Япон улсын хөрөнгө оруулалтаар буй болсон бүтээн байгуулалтууд нь өнгө үзэмж, чанар чансааны хувьд дээд зэрэглэлийнх төдийгүй япон стандарт хэчнээн гайхалтай байдгийг бид бүхэнд бэлхнээ харуулсан. Хамгийн сүүлд өргөн далайцтай өрнөсөн бүтээн байгуулалтад Чингис хаан олон улсын нисэх буудлыг дурдаж болох юм. Манай хотын нүүр царайг чимж, хүч чадлыг илэрхийлсэн олон бүтээн байгуулалт бий. Цаашдаа дэд бүтэц, санхүү, цахим хөгжлийн салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг  татах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох талаар ярилцаж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы парламентын 12 гишүүн, 86 удирдах албан тушаалтан багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хүрэлцэн ирлээ.  Цаашид манай хоёр улсын харилцаа улам нягтарч, бид Японы хөгжилд хүрэхийн төлөө ажиллах ёстой гэдгийг харуулж байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр хотын төдийгүй хоёр улсын эрх барих дээд байгууллагын дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны эхлэл боллоо” гэсэн  юм. 

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Хотын дарга Улсын их хурлын гишүүн байхдаа Монгол –Японы парламентын бүлгийг нэр төртэй ахлан ажиллаж байсныг уулзалтын үеэр онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 163 (6895)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

10 цаг 43 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 цаг 2 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

11 цаг 7 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

11 цаг 10 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

11 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

11 цаг 15 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

12 цаг 19 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 28 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 28 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 28 мин