“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн маргааш эхэлнэ

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд маргааш эхлэж, наймдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Тус тэмцээнд  21 аймаг, есөн дүүргийн шилдэг тасгаар шалгарсан ахлах ангийн сурагчид оролцох юм. Тэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалд бэлтгэлээ базааж байна. Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний мэргэжлийн шүүгч нар ажиллахаар болжээ.

    “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ахлах шүүгч, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан нар уралдааны цэгүүдийн ахлагч шүүгч болон шүүгч нарт цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэд “Дөл” тэмцээний ач холбогдол асар өндөр. Хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалттай иргэн болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ эх оронч үзэл хүмүүжил олгодог нэг талын сургалт юм. Өнөөдөр ч манай ахмадууд ярьдаг. 1984 онд анхны “Шонхор” уралдаанд оролцож, алтан медаль авч байлаа. Тэр тэмцээнээс л би цэргийн хүний бахархлыг мэдэрч, эх орноороо хайрлах сэтгэлээр дүүрсэн гэж. Өнөөдөр та бид яг л түүн шиг тэмцээндээ оролцож байгаа хүүхдүүддээ сайхан сэтгэгдэл үлдээх ёстой. “Дөл”-өөр бахархаж ярих нэг хүүхдийн ард мянган хүүхэд бий учир тэмцээнээ шударга шүүж явуулахад онцгой анхаарах ёстой. Бүгдэд тэгш хүртээмжтэй хандаж, гүйцэтгэлээр нь үнэлээд явна. Марш, гүйлтийн зайгаа анх зургаан км гэж төлөвлөсөн ч бид 4,2 км болгож бууруулсан. Хүүхэд бүрийн эрүүл мэнд харилцан адилгүй учраас зөөлөн бодлогоор хандах учиртай хэмээн онцоллоо. Мөн энэхүү тэмцээн нь “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан шиг толин болох ёстой. Үүнд манай холбооныхон анхаарч, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулж ажилла. Эхний баг нь гүйж байхад гараа нь болоогүй баг тамирчид нь төв штабт дэлгэцээр шууд харах боломжийг бид олгоно. Аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дасгалжуулагч, тамирчин дайчдын ар гэрийнхэн ч хараад сууж болно. Шударга, маргаангүй, ил тод явуулахад бүх талдаа анхаарч ажиллана гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24