Таван шарын хуучин орон сууцуудыг ирэх сарын 15-наас буулгана

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна.

Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ. 

Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

Одоогийн байдлаар төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байна.Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тул ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх юм.  

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24