Хураасан эд зүйлийн орлогын 15 хувийг байгаль хамгаалагч нарт олгоно

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хурааж зохих журмын дагуу улсын орлого болгосон, хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлогоос 15 хувиар тооцож тухайн улсын байцаагч, байгаль хамгаалагчийг шагнаж урамшуулахаар болжээ.

Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2006 оны 342/366 дугаар тушаалын хоёр дугаар хавсралтаар батлагдсан “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам”-ын 2-т “...Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хурааж зохих журмын дагуу улсын орлого болгосон хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлогоос 15 хувиар тооцож тухайн улсын байцаагч, байгаль хамгаалагчийг шагнаж урамшуулна...” гэж, мөн журмын 4-т “...Улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгох шийдвэрийг энэхүү журмыг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус гаргана...” гэж заасан.

Иймд Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс хурааж улсын орлого болгосон эд зүйлийн борлуулалтын орлогоос 15 хувиар тооцож тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хүсжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24