Ч.Өнөрбаяр:О.Цогтгэрэл намын бүлгийн дарга гэж өөрийгөө хэлэх хууль зүйн үндэслэлгүй

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "О.Цогтгэрэл намын бүлгийн дарга гэж өөрийгөө хэлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ямар ч бүлгийн дарга огцрохгүй хуультай болсон. Яагаад гэвэл бүлгийн дарга өөрийгөө огцруулах хуралд суухгүй бол хэзээ ч огцрохгүй хуулийг баталсан.  АН-ын нэрийг барьсан зарим нэг хүмүүс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орох яриа гараад байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Сайдаар ажиллахгүй бол өлсөж үхэх гээд байгаа юм уу?.Үндсэн хуулийн цэц МАН-д байж болох хэмжээндээ үйлчилж байна. Эрх баригчдын бодлогыг зөвтгөдөг ордны профессорууд бий болсон байна" гэлээ. 

Харин АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Хэн дарга болох, эрх мэдэлд хэрхэн хүрэх вэ гэдэг зүйлүүдээ больмоор юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж хэлэхэд танд хуульчид буруу зөвлөгөө өгөөд байна. Итгэмжлэлгүй төлөөлнө гэж зүйл байхгүй. Намын дүрэм гэж бий. Үндсэн хуулийн 19, 21 дүгээр зүйлийг зөрчсөн гээд гомдол гаргаад, тухайн гомдол нь маргааныг үүсгэх эсэх асуудал өнөөдөр шийдэгдэх гэж байгаа. Нэгэнт маргаан үүсвэл хууль автоматаар хүчин төгөлдөр бус болно. Өнөөдөр үйлчилж буй хуулийн дагуу бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар гэдэг нь нийт гишүүд хуралд орох ёстой гэсэн үг. Төрийг хүчгүй болгохын төлөө МАН-ынхан хоорондоо сайдын суудал булаацалдаж байгаа нь ил гарлаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24