Доктор Б.Баатархүүгийн хэлсэн онцлох 10 эшлэл

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Р.Оюун

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарын зочноор Соёлын яамны дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, доктор /Ph.D/, дэд профессор Б.Баатархүүг урьж ярилцсан.

-Аливаа ард түмний эх хэл, үгийн сан, нутгийн аялга, биологийн төрөл зүйл үгүй болж байна. Мөн язгуур соёл өөрчлөгдөн хувьсаж, зарим талаараа устаж байна. Монгол Улс, Монголын ард түмэн хүн төрөлхтөнд язгуур соёлоо хадгалж байгаа цөөхөн ард түмний нэг. Өнөөдөр бидний нүүдлийн язгуур соёл өөрчлөгдөж нүүдлээс суурьшмал амьдралд эрчимтэй шилжиж байна. Бидний багадаа хонь хариулж өссөн тэр ахуй амьдрал нүдэн дээр өөрчлөгдөж, танигдахгүй боллоо.

-1950-аад оны сүүлээс Монголын олон угсаатны бүлгийн соёлыг судлах ажил системтэйгээр эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр устаж үгүй болох гээд байгаа тэр соёлын өвийг судлахын чухлыг тухайн үеэс манай ахмад эрдэмтэд анзаарсан байна. н.Бадамхатан гуайн дурдатгалд “Энэ нутгийг, энэ хүмүүсийг одоо судлахгүй юм бол хожимдоно” гэж цаатангуудын тухай өгүүлсэн байдаг.

-Германы монголч эрдэмтэн Амель “Монголд нэг настай хүн нас барах нь нэг номын сан устаж байгаатай адил” гэсэн. Өөрөөр хэлбэл, хүнтэй уулзаж судалдаг соёлын биет бус өвийн судалгааны үнэ цэнийг дурдсан байдаг. Тэгэхээр соёлын бие бус өв гэдэг нь хүнтэй хамт оршдог. Хүн нь үгүй болбол дагаад үгүй болдог соёлын өв юм.

-Өнөөдөр өөрсдийгөө Боржигон гэдэг таван аймгийн 17 сум бий. Боржигоны удам дамжсан дархан өнөөдөр алга. Молом гэдэг хүний бүтээсэн соёл энэ хүнтэйгээ хамт дууссан. Соёлын биет бус өвийн судалгаа хүн дээр тогтдог. Бид археологийн судалгааг мэднэ. 2000 гаруй жилийн тэртээ үлдээсэн булшийг өнөөдөр хулгайч, тонуулчид ухаад аваад явчихгүй бол дэлхий сүйрэх хүртэл ч байж л байна. Харин хүн үгүй болдог. Тиймээс соёлын биет бус өвийн судалгааг цаг үетэй уралдаж хийх шаардлагатай. Соёлын биет бус өв хүнтэйгээ хамт оршдог. Хүн байхгүй бол дагаад үгүй болдог ийм эрсдэлтэй.

-2010 оноос Монгол Улс соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаа бүртгэж эхэлсэн. 2020 оны байдлаар 10495 хүнийг өвлөн уламжлагчаар бүртгэжээ. Миний бодлоор уламжлалт мэдлэг, ухаанаараа цагаан идээгээ боловсруулж байгаа ээжүүд, уламжлалт мэдлэг, ухаанаараа мал аж ахуйгаа эрхэлж буй малчин бүр өвлөн уламжлагч. Тиймээс өвлөн уламжлагчийг хэрхэн илрүүлэх, тодруулах асуудлыг хөндөх ёстой. Өнөөдөр 10495 хүнийг соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэсэн нь том ололт.

-Монгол туулийг манай эрдэмтэд олон ботиор ном болгож гаргасан. Хэдэн мянган жилийн өмнөөс туулийг бичгээр бус амаар уламжилж ирсэн. Тухайлбал, Төрийн туульч Баатаржав өвөг дээдсээсээ олон үе дамжин өвлөн уламжилж ирсэн туульч хүн. Нэг өдөр энэ хүн хорвоогийн жамаар өөд болно. Дараагийн Баатаржав байна уу, үгүй юу. Хожим тууль цээжилсэн хүнийг бид туульч гэж хэлэх үү.

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум мод боловсруулах комбинатын суурин дээр үлдсэн гэрийн урчууд байна. Бат-Өлзий сумын хүн амын 50 хувь нь гэрийн мод урладаг. Гэрийн модыг эрээлж чадахгүй эхнэр гэж байхгүй. Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд 10495 хүн дотор Өвөрхангайн Бат-Өлзий сумаас нэг ч хүн байхгүй. Энэ хүмүүс өвлөн уламжлагчид биш юм уу.

-Өвлөн уламжлагчийг бүртгэх үйл явц зөвхөн тухайн сумын соёлын өвийг хариуцсан мэргэжилтний хүрээнд явж байна. Монгол Улсад соёлын өвийг өвлөн уламжлагчийг илрүүлэхэд судлаачдын оролцоо алга. Тиймээс судлаачдын оролцоог нэмэгдүүлье. Судлаачдад тулгуурлаж өвлөн уламжлагчийг илрүүлье. Дараагийн нэг асуудал нь өвлөн уламжлагчийн шавь төрүүлэх. Судалгаа хийж байхад мод хийдэг хүмүүс чинь шавь төрүүлэх нь бүү хэл мод огтолсон хэргээр шалгагдаж байна.

-Соёлын өвийн наадмыг хийх нь чухал ач холбогдолтой. Соёлын наадам бол “Өөрийнхөө соёлд эргэн суралцах үйл явц юм”. Тэр утгаараа маш чухал. Өөрийнхөө соёлыг мэдэхгүй байсан ард түмэн энэ наадамд оролцохын тулд өөрийнхөө соёлд дахин суралцаж байна. Гэхдээ зарим талаар соёл дэглэгдэж байна. Дэглэгдсэн соёл зайлшгүй байх ёстой. Соёлыг дэглэж үзүүлэхээс өөр аргагүй. Гэвч тухайн орчинд нь соёлыг аль болох хадгалах ёстой. Соёлын өвийн алдаатай зүйлүүд бий. Энэ нь наадам зохион байгуулагчдын буруу биш. Тухайлбал, жаахан хүүхдэд эхнэр дээл өмсүүлсэн байдаг. Энэ нь уламжлалт соёлын алдаатай ойлголт. Магадгүй урлагийн үзлэгт эхнэр хүний дүрд тоглож байвал өмсөж болно.

-Саяхан Монгол Улсад айлчилсан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал “Амьд өв ба тогтвортой хөгжлийг сурталчлах” гэдгийг танилцуулсан. Бид нэр томъёог шууд өөрчлөх боломжгүй. Бид аажимдаа соёлын амьд өв гэдэг нэр томъёог хэрэглэх нь зохимжтой гэж бодож байна. Тухайлбал, Оросын эрдэмтэн Н.Л.Жуковская “Монгол маягаар мах иднэ гэдэг яг урлаг” гэж бичсэн. Хөгшчүүл гүзээг зумалж идвэл хоньгүй болно гэж цээрлэдэг байсан. Гүзээний тэр арзгар хэсэгт жинхэнэ аминдэм нь байдаг. Тиймээс хөгшчүүл үүнийг зумалж идэхийг цээрлэдэг байсан.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

11 цаг 2 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

11 цаг 22 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

11 цаг 26 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

11 цаг 29 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

11 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

11 цаг 34 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

12 цаг 38 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

22 цаг 47 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

22 цаг 47 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

22 цаг 47 мин