Л.Энх-Амгалан: 4800 хүүхдийг МСҮТ-д давхар бүртгэж, төрөөс 2.3 тэрбум төгрөг авах гэж байсан нь ил болсон

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /08.23/ хуралдаанаар тус байнгын хорооны дарга Г.Дамдинням "Өнгөрсөн жил Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулж, Мэргэжлийн боловсролын салбарыг Боловсролын яамны харьяанд өгсөн. Энэ  салбар маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд халамжийн яаманд харьяалагдаж, хаягдаж ирсэн гэхэд болно. Боловролын тогтолцоо биш халамжийн тогтолцоо болж хувирсан байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ салбар 100 хувьд боловсролын яаманд ирсэн үү.  Түр болон дахин сургалтууд нь  хуучин яамандаа байгаад байна уу.   Ер нь тэр салбарыг халамжийн яаманд нь байлгах ашиг сонирхол асар их байна. Тэндээс буруу аргаар ашиг хүртдэг хүмүүс ч байна шиг байна. Тиймээс энэ асуудалд Л.Энх-Амгалан сайд анхаарч салбараа бүтэн авах хэрэгтэй.  Өнгөрсөн хугацаанд энэ салбарт суралцагчдын тоог тулгаж байна гэж ярьж байсан.   Энэ асуудал эцэслэсэн үү.  Хөдөлмөрийн яам, Боловсролын яам, Статистикийн хороо нэг тоотоо сууж байж болохгүй.  Энэ нь  сар бүр өгдөг 200 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой гэж хардаж байна" гэлээ.  Харин  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна. Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2.3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон. Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг бид хэмнээд байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24