Нэр бүхий спортын холбоод газрын эрхээ ТББ-д шилжүүлсэн байсныг цуцлав

2022-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, зарим спортын хороодод олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, МҮОХ-ноос нэр бүхий спортын холбоодод спортын барилга байгууламж, бэлтгэлийн талбай барих зориулалтаар олгосон газрууд дээр 10 жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй аж.  МҮОХ-ны зүгээс санаачилсан “Олимпик Арена” төслийг хэрэгжүүлэхэд газар шилжүүлэн авсан спортын холбоод, ТББ-тай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Гэтэл спортын барилга байгууламжийн зориулалттай тухайн газрууд нэг ТББ-д шилжин худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон талаар холбогдох байгууллагаас мэдээлэл ирүүлээд байна.  Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэр гаргалаа. Хурлаар дээр дурдсан газрыг нэр бүхий хоёр холбоо, ТББ-д шилжүүлсэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргав.

Эх сурвалж:www.polit.mn

 
 
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24