2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлалаа

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд “Сүүн зам” Япон-Монгол бүжгийн наадам өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг арга хэмжээг нээж Монгол Улс, Япон Улсын харилцаа хагас зууныг өртөөлөн урагшилж, эдүгээ ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна. Манай хоёр улсын итгэмжилсэн харилцаа, дотно түншлэлийн нэгэн чухал суурь нь иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоос” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж, өргөн хүрээг хамарсан соёл, урлагийн олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадамд Түмэн эх чуулга, Сүлд чуулга, Соёмбо чуулга, Хан Хэнтий чуулга, Төв Халхын Дуулалт Жүжгийн театр, Монгол Туургатан театр, Японы “Тоожин”, “Тассүйрэн, Яаккорэн” хамтлаг, нийт 250 гаруй уран бүтээлч оролцлоо.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24