АТГ:Тойргийн бус хүүхдийг элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг ажлаас хална

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг гарч, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар багтаж буй бөгөөд хороон дарга нар болон сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзжээ. 

Иймд хууль бус элсэлт, бүртгэлийг таслан зогсоох чиглэлийн ажлын талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд АТГ-аас улирал тутамд хяналт тавьж, шалгалт зохион байгуулна. Мөн үр дүнг нь мэдээлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоод явна. Элсэлтийн журам зөрчсөн төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС болон цэцэрлэгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, журмыг зөрчөөд тойргийн бус хүүхдийг цэцэрлэг, сургуульдаа элсүүлэн сургасан сургуулийн албан тушаалтнуудыг гаргасан үйлдлийн хэм хэмжээгээр нь ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна гэсэн үг” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24