Хараагүй иргэд зориулалтын анги танхимд суралцах боломж удахгүй бүрдэнэ

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо/МХҮХ/, “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, Сургалт, Хөгжлийн төв” УТҮГ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МХҮХ-ны дэргэдэх хараагүй иргэдийн сургалтын төвийн асуудлыг хөндсөн юм. Долоон мэргэжлээр сургалт явуулдаг, хөдөө орон нутгаас суралцагч, суралцах хүсэлтэй хараагүй иргэн олон байдаг ч төвийн байр шаардлага хангахгүй, зарим сургалтаа орон сууцанд явуулж байна.

Холбооны дэргэдэх сургалтыг “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, сургалт, Хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын байранд явуулах боломжтой ч үйлдвэрийн байрыг сургалтынх болгохын тулд яамны зүгээс дэмжлэг хүсэж буйгаа тэд сайдад уламжиллаа.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ирэх жил ашиглалтад орохоор МХҮХ-нд байр гаргаж өгөх боломжтой. Сургалтыг орон сууцанд биш зориулалтын байранд явуулах нь зүйтэй. Үйлдвэрээс гаргах танхимыг нөөц боломждоо тулгуурлан сургалтынх болгож засварлах, тэнд сургалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжье” гэлээ.

Ингэснээр хараагүй иргэд зориулалтын анги танхимд суралцахаас гадна олон хүүхэдтэй, эсвэл өрх толгойлсон хараагүй хоёр иргэн хараагүй иргэдийн орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24