Хятад Монголыг биш Монгол Хятадыг “колоничилж” байсан уу?

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг   “Тайжийн Төр хийгээд Дайчин Улсын Мандал” номоо гаргаад байгаа билээ.  Тэгвэл тэрбээр уг бүтээлдээ Монголын түүхтэй холбоотой цоо шинэ баримтыг дэлгээд байна.  Тодруулбал, Манж-Хятадын байгуулсан Хятадын төр улс Монголыг эзлэж колоничилсон, эсвэл эзэрхсэн бус харин Манж-Монгол нийлж төр улс байгуулж, Хятадыг эзлэж, Хятадыг “колоничилсон” гэдгийг баримтаар харуулжээ.  Доктор Л.Мөнх-Эрдэнийг энэ бүтээлийнхээ тухай "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа,   "Хятадын болон Өрнөдийн түүх бичлэгт Дайчин улсыг үндсэндээ Манж угсааны хаанчлалтай Хятадын төр улс, Хятадын уламжлалт төрийн байгуулал, улс төрийн соёл дээр үндэслэгдэж байгуулагдсан улс гэж үздэг. Мөн тун саяхныг хүртэл Өрнөдийн түүх бичлэгт ч тэр Манж нар уусаж бүрэн Хятаджсан.  Тиймээс Чин улс нь яах аргагүй Хятадын төр улс гэж үздэг байсан. Харин Памела Кросслеи, Эвилин Рауски нарын эрдэмтэд Хятаджилтын онолыг эрс шүүмжилж эхэлсэн бол Марк Эллиотт нарын бий болгосон Чингийн шинэ түүхийн сургууль Манж нар уусаагүй төдийгүй Чин улс нь Манжийн улс байсан гэж үзэх болсон. Чингийн шинэ түүхийн сургуулийн үндсэн санаанууд нь Японы уламжлалт түүх бичлэгтэй үндсэндээ давхцдаг. Марк Эллиотт өөрөө Японд сурч байсан, Японы түүх бичлэгийн нөлөөг хүлээн зөвшөөрдөг. Өрнөдийн түүх бичлэг, түүний дотор Чингийн шинэ түүхийн сургууль болон Японы түүх бичлэг ч Манж нар Монголыг байлдан дагуулж, Манжийн найман хошууны үлгэрээр Монголд хошуу, сум болон засаг ноёны тогтолцоог бий болгосон гэж үздэг. Үндсэндээ Манж нар Монголын овог аймгийн байгуулал, ураг төрлийн нийгмийг нурааж төр улсын засаг захиргааны тогтолцоо бий болгосон гэж үздэг байв. Манай түүх бичлэгт Хятад болон Өрнөдийн түүх бичлэгийн дагуу Орос-Зөвлөлтийн түүх бичлэгийн нөлөөгөөр Монголыг Манж-Хятадын колонийн дарлал, эрхшээл гэх мэтээр бичиж ирсэн. Харин миний ном энэ бүхнийг няцааж Дайчин улс нь Манж-Монголын холбооны улс төдийгүй, Монголын төрийн онол, байгуулал, улс төрийн соёл дээр үндэслэгдсэн улс гэдгийг түүхийн анхдагч сурвалжуудаар нотлож харуулсан. Манж-Хятадын байгуулсан Хятадын төр улс Монголыг эзлэж колоничилсон, эсвэл эзэрхсэн бус харин Манж-Монгол нийлж төр улс байгуулж, Хятадыг эзлэж, Хятадыг “колоничилсон” гэдгийг баримтаар харуулсан. Энэ ерөнхий дүр зураг төдийгүй олон улсын болон Монголын түүх бичлэгт байдаг олон тооны тогтсон ойлголт, тайлбаруудыг баримтаар няцааж, шинэ ойлголт, шинэ тайлбаруудыг дэвшүүлсэн байгаа. Үндсэндээ ХV зуунаас хойшхи Монголын түүхийг цоо шинээр  хөдлөшгүй баримт нотолгоотойгоор авч үзсэн байгаа" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

43 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

43 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

43 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

43 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

43 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

43 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 57 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 17 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 22 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 24 мин