“Зууны мэдээ” сонин эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажиллана

2022-08-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан редакцуудыг BBC-ийн 50:50 төслийн хамтрагч болоход нь гүүр болж, улмаар жендэрийн мэдрэмжтэй редакцын бодлоготой болох, эх сурвалжийн дата санг арвижуулахад анхаарч ажиллав. Мөн редакцын сэтгүүлчдэд найман сэдвээр 10 модуль бүхий сургалтыг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүд, охидын эрх, малчин залуучуудын гэр бүл төлөвлөлт гэсэн Монгол Улсад жендэрийн зөрүүтэй байдлын асуудлыг хөндөж бичихэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө  өгсөн юм. 

Редакц чадавхжуулах хөтөлбөр сургалт болон хоёр сарын хугацаатай менторшип гэсэн үе шаттай байв. Редакцын сургалтад МҮОНР-ын Р3 суваг, Малчин ТВ, “Зууны мэдээ” сонин, GoGo.mn редакцууд хамрагдсан бол менторшип хөтөлбөрийг энэ оны зургаагаас наймдугаар сард  “Зууны мэдээ” сонин, GoGo.mn редакцуудад зохион байгууллаа.  Энэ хугацаанд “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булан нээж, жендэрийн асуудлыг тогтмол хөндөн бичихээр боллоо. Манай сонин хөтөлбөр хэрэгжих  хоёр сарын хугацаанд жендэрийн тэгш байдлыг хөндсөн 10 бүтээл гаргасан юм.

Ингэхдээ бид мэргэжил сонголтод хүйс хамааралгүй гэсэн өнцгийг тодотгон, эрэгтэй хүний мэргэжил, эмэгтэй хүний мэргэжил гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг зорилоо. Тодруулбал, жүдочин охидод тулгардаг жендэрийн асуудлыг хөндсөн “Спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй” нийтлэл, “Автобусны жолооч эмэгтэйн ажлын нэг өдөр”, “IT”-д цахиур хагалах охид”, “Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий”, “Батлан хамгаалах салбарт эмэгтэй удирдагч үгүйлэгдэж байна”, эрэгтэй сувилагчийг онцолсон “10 мянгад нэг тохиох эрэлттэй мэргэжлийн эзэн” гэсэн мэргэжил сонголтод хүйс хамааралгүйг сурталчилсан 10 нийтлэлийг уншигчдадаа хүргэжээ. Эдгээр нийтлэлээрээ бид “Эрэгтэй хүн л зөвхөн сайн уурхайчин, шилдэг удирдагч, чадварлаг программист байдаг. Эмэгтэйчүүд балет, бүжгээр хичээллэж гэрийн сайн эзэгтэй, ээж байх ёстой. Мөн сувилагч эмэгтэй, жолооч эрэгтэй байх нь зөв” гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг зорилтоо болгосон юм. Үүний үр дүнд манай сонины уншигчид өөрийн болон бусдын мэргэжил сонголтыг хүйстэй хамааралтай гэсэн ойлголт багасч, хүүхэд нь мэргэжлээ сонгоход “Эрэгтэй хүн цэцэрлэгийн багш болж яах юм. Цэргийн хүн л бол”, “Эмэгтэй байж программист болж чадахгүй ээ. Эмч, сувилагч эсвэл бүжигчин бол” гэсэн хандлагаа өөрчилсөн гэдэгт итгэл дүүрэн байна.

Үүнээс гадна  хөтөлбөрийн хүрээнд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа  нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн  хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-иас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлов. Мөн бид эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцын бодлогодоо тусгаад байна.

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг  “Ямар ч сэдвийг сурвалжлан мэдээлэхэд редакцын бодлого маш чухал. Тиймээс бид менторшип хөтөлбөрийн хүрээнд редакцуудад бодлогоо сайжруулж, шинэчлэхэд нь олон улсын туршлагаас хуваалцаж, зөвлөмж өгч ажиллалаа. Өнөөдөр уламжлалт хэвлэл мэдээлэл өөр хоорондоо өрсөлдөх цаг ард өнгөрч байна. Хэвлэлийн өрсөлдөгч нь уншигч, үзэгч, сонсогчийг хуйлруулж буй сошиал медиа билээ. Иймээс мэргэжлийн редакцууд бодлогоороо дамжуулан хэрэглэгчээ буцаан татах, ингэхдээ олон ургалч байдлыг дэмжин ажиллаж охид, эмэгтэйчүүд, малчид, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бүтээлдээ шингээх нь чухал байна. Тэдний дуу хоолойг дамжуулснаар хэрэглэгчид төдий чинээ нэмэгдэх юм”  гэв.

 Хөтөлбөрийн хүрээнд бид редакцийн бодлогоо шинэчилж, жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүд гаргахын сацуу BBC агентлагийн тэгш байдлын “50:50” төслийн албан ёсны түнш болж, хамтран ажиллахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тус төслийн хамтрагч болсноороо манай сонин өдөр тутмын нийтлэлийнхээ эх сурвалжийн хүйсийг бүртгэн, эрэгтэй эмэгтэй эх сурвалжийнхаа тоог тэнцвэржүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлд ажиллах юм.

Ийн хоёр сар үргэлжилсэн “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрийн хүрээнд “Зууны мэдээ” сонины редакцын хамт олон жендэрийн хэвшмэл ойлголтоо өөрчилж, редакцийн бодлогоо шинэчилж, олон улсын хөтөлбөрийн түнш болж, жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүдийг хүргэх тусгай булантай болсон байна. Үүнээс гадна эх сурвалжаа бүртгэж, өглөөний шуурхай хурал дээр тухайн өдрийн сонинд орох эх сурвалжуудынхаа хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх талаар ярилцаж, нийтлэл бүртээ эрэгтэй, эмэгтэй хүмүүүсийн байр суурийг ижил тэгш хүргэхийг эрмэлзэх гэсэн олон өөрчлөлтийг бид хийлээ. Менторшип хөтөлбөрийн талаар “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Манай хамт олныг сонгон чадавхжуулж, мэргэжлийн хувьд нэг алхам урагшлуулсан та бүхэнд баярлалаа. Бид цаашид илүү их хичээж, сурсан мэдсэнээ баталгаажуулан, дадаж ажиллах болно. Мэдрэмжтэй мэдээлдэг,  ажилладаг мэргэжлийн хамт олон болсон бид үргэлжлүүлэн суралцахад таатай байх болно” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 161 (6893)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

42 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

42 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

42 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

42 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

42 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

42 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 цаг 56 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

13 цаг 16 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

13 цаг 20 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

13 цаг 23 мин