Л.Энх-Амгалан: Дарханы замын тендерийн комиссыг одоогийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хүн томилсон

2022-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлсэн.  Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалангаас  сэтгүүлчид Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар тодрууллаа.  Тэрбээр "Авлигатай тэмцэх газраас хэнийг шалгаж байгаа эсэхийг асуусан нь  зүйтэй. Одоогоор надаас мэдээлэл авч, асууж тодруулж, шалгасан зүйл алга. Би Дарханы замын асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Тийм учраас өгсөн мэдээлэл, ярилцлагууд пэйж дээр байгаа. Бүх юмны учир олдож, үнэн нь тайлагдах байх. Хэрэгтэй гэвэл миний өрөө тасалгааг үзнэ л биз. Би бүх материалаа тарааж өгөхөд бэлэн. Ер нь буруутныг шалгаж тогтоох ёстой. Тийм учраас нэгжлэг хийлгэх хэрэгтэй.  Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалтын гэрээ хийсэн. Тэр үед би Зам, тээврийн хөгжлийн сайд байгаагүй. Өнгөрсөн 2019 оны долдугаар сард тендерийн шалгаруултад орсон. Тендерийн комиссыг томилох ажлыг одоогийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хүн хийсэн. Азийн хөгжлийн банкны олон улсад төсөл хөтөлбөр шалгаруулдаг журам бий. Тэр журмын дагуу шалгаруулсан. Түүний дагуу Хятадын компаниуд орсон. Босго өндөр учраас Монголын компаниуд орох ямар ч боломжгүй байсан. Харин энэ дээр асуудал гарсан гэж үзэж байвал тухайн тендерт оролцсон хүмүүс, компаниудыг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Зарим нэг нь ажлаа өгөөд шалгуулаад явсан тохиолдол байдаг. Тэр нь шүүхээр шийдэгдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тангараг өргөсөн төрийн албан хаач нар учраас тэр хүмүүсээс нөхцөл байдал юу болсныг сайн асуух ёстой. Мөн Хятадын компаниудыг ч бас шалгах ёстой. Хуулийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж өөрийн зүгээс шаардлагатай мэдээллүүдийг өгнө. Айж ичих зүйл алга" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24