Монголын Stalwart Esports баг PMWI-д гуравдугаар байр эзэллээ

2022-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР 

“PUBG Mobile World Invitational 2022” тэмцээн гурван өдрийн турш Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж өндөрлөлөө. Хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд бүсээ тэргүүлсэн болон зохион байгуулагч орны 18 баг урилгаар оролцож, Монгол Улсаас “Stalwart Esports” баг 180 оноотойгоор гуравдугаар байрт орлоо. Ингэснээр тэд 185 мянган ам.долларын шагналыг хүртэв.

Харин тэмцээний ялагчаар Тайландын “Vampire Esports” баг 220 оноотой тодорч, 525 мянган ам.доллар, II байрт 197 оноогоор Саудын Арабын “Team Falcons” баг шалгарч, 325 мянган ам.долларыг  хүртэв. Тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор манай улсын багийн тоглогч “Action” буюу Г.Сүхбат тодорч, 10 мянган ам.доллараар шагнууллаа.

Тэмцээний дараа "Stalwart Esports" багийнхан "PUBG WORLD INVITATIONAL 2022 тэмцээний гуравдугаар байрын шагналт хэмээн дуудуулахаар болж байна. Бидний хүсч байсан үр дүн биш байсан. Чадах бүхнээ хийсэн ч шинэ төхөөрөмж дээр дасах 16 цагийн л хугацаа л гарсан. Мөн хөвгүүдийн хувьд анхны томоохон LAN тэмцээн байлаа. Залуусаараа бахархаж байна. Дараагийн тэмцээнээрээ уулзъя" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 46 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 46 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 46 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 56 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

19 цаг 20 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 52 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

20 цаг 16 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

21 цаг 30 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 59 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин