Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

7 цаг 30 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

1. “МОНГОЛЫН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ-2024”

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон улсын форумыг зохион байгууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр тус эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 он гэхэд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна. Мөн ипотекийн зээлийн 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна” гэсэн юм.

 

 2. “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ ISO 9001:2015” НЭВТРҮҮЛЛЭЭ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь өнгөрсөн онд Төрийн захиргааны төв байгууллагуудыг манлайлан Олон Улсын “Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001:2015”-ын нэвтрүүлэлтийн баталгаажуулалтын гэрчилгээг авсан.

Менежментийн тогтолцооны баталгаажуулалт хийсний дагуу олгосон гэрчилгээ нь гурван жилийн хүчинтэй бөгөөд жил бүр “Магадлах аудит” хийлгэх журамтай.

Энэ хүрээнд 2024 оны  Магадлах аудитыг Бүгд Найрамдах Турк Улсын “Sisbell” Олон Улсын баталгаажуулалтын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болох “Глобал куалити” ХХК гүйцэтгэж байна.

 

3. МОНГОЛ УЛСАД АЗИЙН БЕТОНЫ ХОЛБООНЫ Х ХУРАЛ БОЛОВ

Азийн бетоны холбооны Х хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Тус хуралд Азийн бетоны холбооны гишүүн 12 орны 170 гаруй төлөөлөгчид оролцож, бетоны чанар, орчин үеийн дэвшилтэт технологиудыг хэлэлцсэн юм.

Геополимер бетон, Химийн нэмэлт материал, CO2 эрдэсжилттэй болон 3D өнгөлгөөний бетон, Шинэ цементэн материал болон бетоны нэмэлт материал, Шүүрдэг бетон ба туршилтын аргууд алгоритм, Бетоны насжилт, Бүтээцийн төлөвлөлт, ашиглалтын хугацааны менежмент гэсэн долоон салбарын хүрээнд судлаачид эрдэм шинжилгээний ажлуудаа хэлэлцүүллээ.

 

4. ХОТ БАЙГУУЛАЛТЫН ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гадаад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Хот байгуулалтын форум-2024”-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр (ХАБИТАТ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй Улаанбаатарыг цаашид зөв төлөвлөлтөд оруулж, хот төлөвлөлтийн алдааг богино хугацаанд засахын сацуу шинэ хот байгуулах шаардлагатай. Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна” хэмээн ХББОС-ын сайд Ж.Батсуурь хэлэв.

 

5. СИНГАПУР УЛСЫН ТӨРИЙН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЗАГВАРЫГ НЭВТРҮҮЛНЭ

Сингапур Улсын Төрийн орон сууцжуулалтын туршлага, загварыг Монгол Улсын газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан нэвтрүүлэх болон хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологийн туршлагаас суралцах, түрээсийн орон сууцны зорилтот бүлгийн иргэдийн сонголт, менежментийн арвин туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар Хот дахин төлөвлөлтийн газрын гүйцэтгэх захирал Хан Ён Хоетой уулзаж, санал солилцлоо.

Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй тус улсын орлогод нийцсэн орон сууцаар хангах, нийтийн орон сууцны санхүүжилт, энэ чиглэлийн зохион байгуулалтыг монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлэх талаар туршлага судаллаа.

Мөн хот байгуулалтын төлөвлөлтөд “Urban design”, “BIM” зэрэг дижитал платформын  ашиглалтын талаар санал солилцож, хамтран ажиллахаар болов.

 

6. “ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН СУУРЬ СУДАЛГАА, ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байр зүйн зураг зохиох ажлыг “Инженер геодези” ХХК, Бэйспойнт ХХК-уудын түншлэлээр боловсруулж, 92 мянган га талбайд 1:2000 масштабтайгаар хийлээ.

Зураглалын ажлын 92 мянган га талбайг 1008 торлолд хувааж, ортофото зургийг үүсгэн “Байр зүйн тоон дэвсгэр зураг таних тэмдэг загвар сан” MNS6702:2017 стандартын дагуу байр зүйн зураглалыг зохиожээ.

Дараагийн 97,363 га талбайн байр зүйн зураглал буюу “Шинэ Хархорум” хотын байр зүйн зураг хийх, ортофото зураг үүсгэх  ажлын гүйцэтгэгчээр “Эй Эс Эм И Эм” ХХК ажиллаж байна.

“Шинэ Хархорум” хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгааны ажлыг “Таширын Хүрээ” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 30 хувьтай байна.

“Шинэ Хархорум” хотын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ  хийлгэх ажлыг “Грийннатур Ланд” ХХК гүйцэтгэж буй. Ажлын явц 60 хувьтай. Мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай археологийн хайгуул, “Шинэ Хархорум” хотын эхний ээлжийн авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл, хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ зургийг хийж эхэллээ.

 

7. ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам нь “Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах” чиг үүргийг барилгын салбарын мэргэжлийн есөн холбоодын түншлэл, түншлэлийг төлөөлж “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ-тай төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх тухай гэрээг байгууллаа.

Түншлэгч есөн холбоо хамтран барилгын салбарын инженерүүдийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, сургалтын хөтөлбөр, модулийг олон улсын түвшинд хүргэх, инженерүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлж чадавхжуулахад чиглэн шинэчлэгдэх гэх мэт олон агуулгаар баяжуулсан сургалтуудыг бий болгох юм.

 

8. БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүнээс 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хан-Уул дүүргийн XII хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг энэ оны есдүгээр сайрын 30-нд ашиглалтад орууллаа.

 

9. НОГООН БАРИЛГЫН BEST GER ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ БОЛОВСРУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын ногоон барилгын хүрээлэнгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, түгээмэл хэрэглэгддэг “BREEAM”, “LEED”, “EDGE” зэрэг үнэлгээний системүүдийг судалж харьцуулан, манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсон ногоон барилгын “BestGer” үнэлгээний системийг боловсруулав.

 

10. “АМИНЫ ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Амины орон сууцны инновац хөгжлийн төв хамтран “Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төв”-ийг нээлээ. Тус төвөөр дамжуулан гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий нэг айлын орон сууцны  зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах боломжийг бүрдүүллээ.

Энэхүү төвөөс иргэд ногоон ирээдүйг төлөвлөсөн 200 гаруй зураг төслөөс үнэ төлбөргүй сонголт хийх боломжтой ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 248 (7492)

 

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

25 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

7 цаг 30 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

7 цаг 30 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

7 цаг 30 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

20 цаг 40 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 4 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

22 цаг 36 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

23 цаг 0 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

Өчигдөр 13 цаг 15 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

Өчигдөр 10 цаг 46 мин