Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

2024-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсантай холбогдуулан уг хуулийн төслөө буцаан татаж байгаа талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийлээ. 

П.Сайнзориг: -Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдэж байна. Цаашдаа хувийн хэвшилтэй ойрхон ажиллаж, ажил олгогчдод тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллах болно. Эдийн засгийг тэлэхэд анхаарч ажиллана. Мөн монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаж байгааг судлан шийдвэрлэх арга замыг хайна. Эцсийн дүндээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт хийхэд төсөв мөнгийг нь шийдэж байгаа боловч ажиллах хүч тулгамдсан асуудал болж байгаа. Үүнээс болоод хувийн хэвшил алдагдалд ордог, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил хойшилдог. Ажиллах хүчинтэй холбоотой хууль зүйн хариуцлагын асуудал орхигдсон. Тиймээс хувийн ААН-ээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Ингээд дээрх гурван хуулийн төслөө татан авч байгааг мэдэгдье. 

Н.Батсүмбэрэл: -Иргэдээс ирүүлж байгаа санал шүүмжллэийг хүлээн авч хуулийн төжслийг санаачлан өргөн барьсан гишүүд бид төслөө эргүүлэн татаж байна. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд бид үргэлжлүүлэн судалгаа хийж ажиллах болно. Энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг дутуу хийж, олон нийтэд мэдээ мэдээллийг бүрэн гүйцэт өгөөгүйгээс болж олон нийтийн дунд бухимдал үүсгэсэндээ уучлал хүсье. Энэ асуудлаар үргэлжлүүлэн судалж, мэдээлэх болно гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17