Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Прокурорын байгууллага 2024 оны арванхоёрдугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44.495, мөрдөн байцаалтын 2490 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 434 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Баян-Өлгий аймгийн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Дундговь аймгийн прокурорын газраас сумын засаг дарга А.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Амьтны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчин, гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

14 цаг 46 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

14 цаг 50 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

22 цаг 13 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

22 цаг 18 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

22 цаг 18 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

Уржигдар 14 цаг 37 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

Уржигдар 14 цаг 35 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа