Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

2024-12-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2022 онд Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан билээ.

2023 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад дахин баталгаажуулсан бол 2024.12.19-нд тус батламжийг гурав дахь жилдээ авснаар жил бүр амжилтаа тогтмол өсгөсөн Монголын анхны байгууллага боллоо.

“Ажиллахад таатай газар” батламж нь олон улсад нэр хүндтэй төдийгүй Great Place to Work байгууллагаас жилд нэг удаа олгодог. Тус байгууллагаас ажилтнуудын дунд хараат бус, хөндлөнгийн судалгаа явуулж, байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар цаашдын чухал алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

“ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан Монголын анх байгууллага болсноор бид  “Дэлхийн жишиг Монголын банк” алсын харааны хүрээнд Монголын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг бичлээ. Хөгжлийн Голомт ажилтнууддаа ажиллахад таатай газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд судалгааны үр дүнд суурилан ажлын орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна”.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

 

“Ажиллахад таатай газар™-аар Голомт банк баталгаажсанд бид маш их баяртай байна. Сайн ажлын байрыг бий болгож байгаа байгууллага, удирдагчидтай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ингэснээр бүх хүнд  илүү сайхан ертөнцийг бий болгож чадна”.

Great Place to Work™ Greater China компанийн Гүйцэтгэх захирал Хосе Безанилла

 

Great Place to Work™-ийн тухай

Great Place to Work™ нь 1992 оноос хойш дэлхий даяарх 100 сая гаруй ажилтнуудын дунд судалгаа явуулж, тодорхой асуулгуудад үндэслэн тухайн ажлын байр ажиллахад таатай эсэхийг тодорхойлсоор иржээ.

Great Place to Work™ Greater China нь байгууллагуудад өөрсдийн соёлыг үнэлж, бүх ажилтнуудад өндөр итгэлцсэн ажлын туршлагыг бий болгосноор тухай бизнес илүү үр дүнд хүрэхэд нь тусалдаг. Судалгааны үр дүнд суурилсан үйл ажиллагаа нь байгууллага бүрийг ажиллахад хамгийн таатай, гайхалтай ажлын байр болоход нь чиглүүлж, илүү сайн ертөнцийг бий болгох эрхэм зорилгод тулгуурладаг байна.

Дэлхийн жишиг Монголын банк

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17