Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

5 цаг 50 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

1. Орхон аймаг  гурван жил дараалан Монгол Улсын шилдэг аймгаар шалгарлаа

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2023 оны ажил,  нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ  Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан амжилттай 2024 оноо үдэж байна. Ингэснээр Орхон аймаг  2021 оноос хойш гурван жил дараалан, 2002 оноос  хойш 13 дахь удаа үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ  21 аймгаа тэргүүлж, шилдэг аймгаар шалгарлаа.

 

2. “Эрдэнэт Шинэ илгээлт” төслийг эхлүүллээ 

Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийг хурдасгах, бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг аймгийн ЗДТГ,  “Эрдэнэт үйлдвэр”  хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргаж санамж бичиг үзэглэлээ. “Шинэ илгээлт төсөл” нь 12 дэд төслөөс бүрдэх бөгөөд “Төлөвлөлттэй хот”, “Цэвэр агаартай хот”, “Ухаалаг хот”, “Чанартай авто замтай хот”, “Ногоон хот”,  “Эрүүл, оюунлаг хот” төслийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”, Үйлдвэрлэл, технологийн парк,  “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”,  Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-“Эрдэнэт машин” цогцолбор, “Сургалт-Эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолбор” хотхон байгуулах, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах,  Хаягдлын шинэ сан байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

 

3. Сум өөрийн хөрөнгөөр 30 айлын орон сууц барив

Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай.  2023 онд аймгийн төвийн Баян-Өндөр сум 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийг  ашиглалтад оруулж, орон нутагтаа шинээр 27 ажлын байр бий болгож байв. Энэ нь Монгол Улсад  сум өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьсан анхны бүтээн байгуулалт болсон юм.  Тэгвэл 2024 онд хөдөөгийн Жаргалант сум  ОНХС-ийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 айлын орон сууц  барьж, ашиглалтад орууллаа.  Энэ нь мөн л   Монгол Улсын хэмжээнд сум өөрийн хөрөнгөөр орон сууц барьж, ашиглалтад оруулсан анхны бүтээн байгуулалт боллоо.

 

4. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг түшиглэн Хавдрын төв байгуулна

Эрүүл мэндийн яамнаас  2025 онд хавдар, ангиографи, эмгэг судлал гэсэн  гурван төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт цогцоор нь  хөгжүүлэхээр зорьж буй. Үүний эхлэл болгож аймгийн БОЭТ-ийг түшиглэн Хавдрын төв  байгуулна гэдгээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  мэдэгдсэн.

Орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулахад Орхон аймаг ихээхэн анхаарч буй.

 

5. Иж бүрэн механикжсан 500 тоннын  анхны зоорийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын хэмжээнд  иж бүрэн механикжсан төмс, хүнсний ногооны анхны  зоорийг Орхон аймгийн Жаргалант сум ашиглалтад оруулав. ХХААХҮЯ-наас баталсан жишиг зургийн дагуу орон нутгийн төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандартын шаардлага хангасан 500 тоннын  багтаамжтай  зоорь юм.  Улсын тэргүүний Жаргалант сум 1073 өрх, 3400 гаруй хүн амтай. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сумын 265 иргэн, гурван аж ахуйн нэгж эрхэлж, жилд дунджаар 1500 тонн төмс, 5500 тонн хүнсний ногоо хураан авдаг.  Иж бүрэн механикжсан зоорьтой болсноор ногоочид төмс, хүнсний ногоогоо хорогдолгүй  хадгалах мөн аймгийн ард иргэдээ  эрүүл хүнсний ногоогоор хангах боломж бүрдэж байна.

 

6. “Номын өргөө”-тэй болов

Орчин үеийн шийдэл, өнгө төрхтэй “Номын өргөө”-ний бүтээн байгуулалтаа  энэ онд ашиглалтад орууллаа. Орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эл бүтээн байгуулалт нь зоорийн давхартайгаа дөрвөн давхар.  Давхар бүртээ уншлагын танхимтай,  хоёр, дөрөвдүгээр давхартаа хурал, уулзалт зохион байгуулах том саруулхан заалтай.  Мөн нэгдүгээр давхарт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим, сургалт хөгжлийн төв  үйл ажиллагаа явуулж байна. Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсоноор  ороно нутагт 15 ажлын байр шинээр бий болсон. Түүнчлэн Орхон аймаг 48 жилийн дараа стандартын номын сантай болж байгаа юм.

 

7. Хотын доторх нийтийн тээвэртээ 15 автобусаар парк шинэчлэлт хийлээ

Энэ онд орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хотын доторх нийтийн тээвэртээ  дунд оврын 15 автобусаар парк шинэчлэлт хийлээ.   Тус бүр нь 268 сая төгрөгийн үнэ бүхий нийт 40-45 хүний багтаамжтай, хотын стандартад нийцсэн,  хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээрэй онцлогтой.  2023 онд  HYUNDAI маркийн 12 шинэ автобусаар парк шинэчлэлт хийснээр хоёр жилийн хугацаанд хотын доторх нийтийн тээврээ 27 автобусаар шинэчлээд байна.   Үр дүнд  нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл сайжрав.

 

8. Хот тохижуулах газарт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийлээ

Орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто грейдер,  дөрвөн тоннын индүү, тусгай зориулалтын авто машин, авто ковш  тус бүр нэг, 399 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий авто машин гуравыг нийлүүллээ. Ингэснээр гэр хорооллын 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг цаг тухайд хийхийн зэрэгцээ ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг хугацаа хэмнэж байна.  Сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн  Хот тохижуулах газарт улс болон  орон нутгийн төсвийн 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийлээ.

 

9. “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтыг нэмлээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 1-5 дугаар  ангийн 11 мянга гаруй сурагчын  “Үдийн цай” хөтөлбөрийн  санхүүжилтыг нэмж 2884 төгрөг болгов.  Нэг хүүхдэд ногдох 1500 төгрөгийг 1384 төгрөгөөр нэмэгдүүлсэнээр хоолны нэр төрөл олширч, илчлэг шим тэжээл 650-800 ккал болсон байна. Тус нэмэгдэл зардлыг Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэлээ.

 

10. IV зэрэглэлийн Автобуудал ашиглалтад орлоо 

Улсын төсвийн  4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өдөрт 1800 хүнд үйлчлэх хүчин чадалтай   Автобуудлыг  ашиглалтад орууллаа.  Монгол Улсад мөрдөж буй Автобуудлын  стандартаар хамгийн өндөр буюу дөрөвдүгээр зэрэглэлийн ангилалтай бүтээн байгуулалт юм. Тус буудал  нь  өдөрт   хот хоорондын 9 чиглэлд  100 гаруй тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 7000 метр квадрат талбайд  300 тээврийн хэрэгслийн зогсоолыг шийдсэн. Цаашид зогсоолыг 350 авто машинаар нэмэгдүүлэхээр баруун, зүүн талд  төлөвлөлт хийгээд  байна.

 

11. Сургууль цэцэрлэгийн орчныг камержууллаа

Энэ онд орон нутгийн төсвийн  дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн талбай болон сургууль, цэцэрлэгийн орчим, гэр хорооллын бүсийг камержууллаа.   Тодруулбал сургууль, цэцэрлэгийн гадна болон дотор орчинд нийт 348 камер шинээр суурилуулав. Үүнээс 16 цэгт  100 ширхэг хөдөлгөөнт камер, цэцэрлэг орчмын 28 цэгт 128 ширхэг камер байна. Түүнчлэн гэр хорооллын болон хотын төвийн 22 багт шинээр 362 камерыг суурьлуулсанаар аймгийн хэмжээнд нийт 1372 камер ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.

 

12. VIII сургуулийн  өргөтгөлийг  ашиглалтад орууллаа

Улсын төсвийн 7,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Оюут багийн лаборатори VIII  сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад  оруулахад бэлэн болоод байна.  320 хүүхдийн суудалтай гурван давхар тус өргөтгөлөөр  спорт, урлаг заал, цайны газрыг хамтад нь шийдсэн бүтээн байгуулалт юм. Спорт заалны шалыг эрүүл мэндийн шаардлагад нийцсэн агч модон шалтай болгоход орон нутгийн төсвөөс 139 сая төгрөгийг зарцуулав. Ачаалал ихтэй сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт хэд хэдэн сургуулийн барилгыг эхлүүлээд байна.

 

13. Уран эгшиг урлагийн төрөлжсөн сургуулийн байрыг өргөтгөлөө

Орон нутагт урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль ганц байдаг нь Орхон аймгийн “Уран эгшиг” сургууль. Орон нутгийн төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн спорт болон урлаг заал, гал тогоог хамтад нь  шийдсэн  өргөтгөлийн барилгыг энэ онд ашиглалтад орууллаа.  Үр дүнд тус сургуульд суралцаж буй 1-12 дугаар ангийн 500 гаруй хүүхэд ерөнхий эрдмийн хичээлтэйгээ зэрэгцэн урлагийн  14 төрлөөр авьяас, чадвараа хөгжүүлэх орчин нөхцөл бүрдсэн.  Энэхүү бүтээн байгуулалт нь Орхон аймаг  2021-2024 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан боловсрол, соёлын  дөрөв  дэх бүтээн байгуулалт юм.

 

14. “Анхдагч, Илгээлтийн эздийн 50 жил”-ийн ой тохиов

Эрдэнэтийн ордыг нээж Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан “Анхдагч Илгээлтийн эздийн 50 жил”- ийн ой энэ онд тохиож, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт өвөртөлсөн эхний 54 залуу 1974 оны наймдугаар сарын 21-нд  хөл тавьж байсан гэдэг.  Ойг тохиолдуулан Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  хамтын ажиллагааны хүрээнд 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэн, илгээлтийн эзэд, анхагдагчид болон нийт 13812 ахмад настанд тус бүр 140-280 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

 

15. Авто замдаа шинэчлэлт, их засвар хийлээ

Орхон аймаг 130 км авто замтай. Үүний 76 хувийх  нь эдэлгээний хугацаа буюу насжилт дууссан. Энэ жил орон нутгийн төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 байршилд 23.7 км авто замыг засварлаж, 9,4 км авто зам шинээр хийж, 5 байршилд 400 авто машины зогсоол байгууллаа. Авто зам шинэчлэлийн хүрээнд хотын төвийн стандартын шаардлага хангахгүй, эдэлгээний хугацаа дууссан авто замын бродьюурыг олон жилийн насжилттай байгалийн чулуун бродюроор шинэчилж,  ус зайлуулах хоолой буюу лоткиг хамтад нь  шинээр хийлээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас улсын төсөвт төвлөрүүлдэг орлогоос 50 тэрбум төгрөгийг аймгийн авто замын засвар, шинэчлэлд зарцуулсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 247 (7491)

 

Мэдэгдэл

Мэдэгдэл

1 цаг 4 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

5 цаг 50 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

5 цаг 50 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

5 цаг 50 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

17 цаг 35 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

18 цаг 11 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20