Чуулган: Бүтцийн өөрчлөлт хийх 37 компанийн 11 нь эрчим хүчнийх

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор  Сангийн сайд Б.Жавхлан Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 төрийн өмчит компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнийг маш олон жил ярьсан. Яагаад та нар олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ. Уг нь айх зүйл байхгүй. Олон улсын чиг хандлага ийм л байна. Засаглал сайжирч, хэмнэлтийн горимд шилжинэ. Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд багасна. 37 компаниас 11 нь эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газар. Үүнээс хоёрыг нь үлдээгээд, эрчим хүчний есөн компанийн 34 хүртэл хувьд IPO гаргана. Засгийн газрын хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, мөн цахилгаан станцууд орно. 37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлагагүй ААН-ийн жагсаалтыг гаргасан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин