Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдлаа

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр  УЕП-ийн зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлж  яллагдагчаар татахаар нэрийг нь оруулж ирсэн  нэр бүхий дөрвөн гишүүнийг  дуудаж  тайлбар авлаа.  Үүний дараа  Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар  өөрсдийг нь   яллагдагчаар татахаар Мөрдөх байгууллагаас УЕП-т  оруулж ирсэн саналыг  үндэслэлгүй  гэсэн бол Ё.Баатарбилэг гишүүн өөрт нь үүсгэсэн хэргийг гүтгэлэг хэмээгээд “Гүжир үгэнд хариу үгүй гэдэг үг байдаг, Би буруугүй”  хэмээн  байр сууриа илэрхийлэв. Хэдийгээр гишүүд  ингэж үзэж байгаа ч  Улсын ерөнхий прокурорын зүгээс тэдний гэм бурууг Мөрдөх байгууллага  шалгаж эцэслэнэ гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг мөрдөн шалгаж байгаа гэсэн мэдээллийг прокурор үгүйсгэсэнгүй. Дэд хорооны хуралдаанд тайлбар өгсний дараа дөрвөн гишүүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.

 

Н.Алтанхуяг: Намайг улс төрийн асуудлаар яллах гэж байна  

 

-Есөн жилийн өмнө Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх ганц хар зам байсан,  нүүрсний үнэ унасан үе  тоос шороон дундуур явдаг  М-Си-Эс-ийн зам. Түүгээр  тэдний  машинууд, Ухаа худгийн нүүрсний тээвэр явдаг. Манай орон нутгийн  Тавантолгойн машинууд болохоор шороон замаар  явдаг байсан. Тэр үед буюу 2013 онд нүүрсний үнэ 70-80 ам.доллар байснаа 30 ам.доллар болж уначихсан. Тиймээс зардлаа багасгах шаардлага гарч тухайн үеийн орон нутгийн Тавантолгой компанитай ярьж байгаад Эдийн засгийн яамнаас энэ замыг Эрдэнэс Монгол ТӨК-д худалдаж авч өгье. Тэгвэл энэ замаар бүх машин явна, байгаль орчин сүйдэхгүй, тоосжилт гарахгүй. Дээр нь тээврийн зардал хямд болно. Замын хураамж гэж мөнгө цуглана. Түүнээс буцааж аваад мөнгөө төлчихөж болох юм байна” гэсэн санал оруулж тогтоол гаргасан. Гэтэл намайг яллагдагч болгосон  байна.

 

Г.Амартүвшин: Улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэж  хэрэг үүсгэжээ

 

-Намайг “Вертекс майнинг” гэх компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэж Ерөнхий прокурор тайлбарласан. Энэ 33 тэрбумын зээл нь  одоо 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбумыг зээлийн хүүд төлсөн байдаг. Мөн анх байсан барьцаа хөрөнгө нь хэвээрээ  байгаа. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна. Хөгжлийн банк ч байна уу, арилжааны банк ч байна уу, гүйцэтгэх захирал дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр  гаргадаггүй. 

 

Ё.Баатарбилэг: Хуурай гүжир хариугүй гэж үг бий, би буруугүй

 

-Прокурорын байгууллагаас  намайг Хөгжлийн банкнаас зээл авсан компанитай холбогдуулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутгаж байна гэдэг үндэслэлээр оруулж иржээ. Хуралдааны дэгээр  би зөвхөн асуултад хариулах үүрэгтэй юм байна. Прокурор, хууль хяналтынхан болон гишүүдийн асуултад  хариулаад гарч ирлээ.  "Хуурай гүжир хариу үгүй" гэж үг байдаг. Би буруугүй.

 

Х.Ганхуяг: Улсад хохирол учруулсан гэдэгтэй санал нийлэхгүй

 

 -Миний бие 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий болон төрийн албанд ямар нэг албан тушаал хашиж  байгаагүй. АТГ-аас миний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер”  компанийн  2019 онд Хөгжлийн банкнаас  авсан зээлийн  асуудлаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн улмаар  яллагдагчаар татсан байна.  Тухайн үед  миний бие хувиараа бизнес эрхлэгч иргэн байсан. Мөн тухайн зээлийг анх олгоход зориулалтын дагуу, барьцаа хөрөнгийн шаардлагыг  хангасан байсан. Одоогийн байдлаар гэрээнд зааснаас илүү төлөлттэй байгаа нь их хэмжээний хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)

 

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

1 цаг 9 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

1 цаг 19 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

2 цаг 3 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

3 цаг 9 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

6 цаг 36 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

6 цаг 36 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

6 цаг 36 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 36 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

6 цаг 36 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

6 цаг 36 мин