С.Бямбацогт, Г.Дамдинням хоёр Хөгжлийн банкны хэргээс сугараад үлдчихэв үү?!

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зургаан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гаргах гэж байгаа тухай мэдээлэл байсан. Нэр устайгаа хэд хоногийн турш зарлагдсан. 

Тэгвэл өнгөрсөн даваа гариг /2022.4.25/-т Ерөнхий прокуророос УИХ-ын даргад нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг хөндөх болсноо мэдэгдсэн санал ирүүлжээ. Хоёр нь алга болчихжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас төрсөн дүүгийнх нь компани 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд холбогдоод байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үлдсэн байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ерөнхий прокурор Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёрыг нь түдгэлзүүлье гэчихээд Г.Дамдинннямыг орхижээ. Тэднийг Хөгжлийн банкны хэргээс яагаад сугараад үлдчихсэн бэ гээд улс төрийн хүрээнийхэн, намынхан нь гайхацгааж байна. С.Бямбацогтын тухайд тэдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж буй Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн юм. “...Энэ нь зөрчил болно” гэх мэтээр нэлээд хэл ам дагуулж байна.

Түүнчлэн сугарч үлдсэн хоёр гишүүн хоёулаа УИХ-ын Байнгын хорооны дарга байгаа нь анхаарал татаж буй аж. С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга бол Г.Дамдинням нь УИХ-ын Боловсрол, соёл, спортын байнгын хорооны дарга юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)

 

Ene hugjliin banknii zeeliin gol zopilgo n ulsdaa ur uguujtei tiim uildweriig demjih zopilgoop gargadag zeel bizdee. Uildwer barij bna gedeg chin yag l zeeliin normal systemiin daguu zeel awsan bna... hiisen buteesen yum n beleehen bna. 400 gariu ajilchid ajilladag ter hemjeegeer 400ees iluu ger bul tejeej bga baruun busiinhend nen heregtei mash tom uilwder bosoj bna shuu dee.
Иргэн
Бямбацогт гишүүнийг харлуулах юм яваад байх юмаа, маш том үр өгөөжтэй төсөл эхлүүлээд явж байгаа, дээр нь буруугүй гээд тогтооцон байхад л сугарч үлдсэн гээд байх юм
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин