Ч.Хүслэн: Цагаа төлөвлөж баримтлах нь миний давуу чанар

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагиийн “Залуу уншигч” булангийн зочноор Шинэ Монгол Коосэн сургуульд цахилгаан электроникийн инженер мэргэжлээр IV дэх жилдээ суралцаж байгаа Ч.Хүслэнг урилаа.

 

-Ч.Хүслэн хэдэн насандаа анх ямар ном уншив?

-Миний хувьд анх уран зохиолын ном уншсанаар ном сонирхон уншиж эхэлсэн. Тухайлбал, 2013 онд гэртээ байсан зохиолч Александр Дюмагийн  “Монте Кристо гүн” номыг хуучин хэвлэлээр нь уншсанаар номонд хорхойтой болсон. Яагаад энэ номыг сонгож уншсан бэ гэхээр хүүхэлдэйн кино үзэхээсээ илүү дэлхийн хэмжээний уран сайхны түүхэн киноноос гадна манай дээр үеийн монгол кинонуудыг их үзэж өссөн. Тиймээс энэ номыг уншихад надад илүү дотно санагдсан гэж хэлмээр байна.

-Манай залуус монгол ном зохиол уншихаасаа илүү гадаадын зохиолчдын  номыг унших болсон шиг санагддаг?

-Бусад орны уран зохиол хүний анхаарлыг татахуйц байдаг нь үнэн. Гэхдээ манай залуус анх монгол тууж, түүврүүд уншиж өсвөл илүү зөв төлөвшдөг байх гэж боддог. Намайг II, III ангид сурдаг байхад манай ээж “Мод бүхэн эзэнтэй” гэдэг нэртэй жижиг монгол зохиол уншуулж байсан юм. Би V анги хүртлээ ийм төрлийн монгол тууж, түүвэр уншсан. Харин дараа нь бусад орны уран зохиол уншиж эхэлсэн. Гол нь хүүхэд байхдаа аль болох уншихад хүнд гадаад зохиол биш монгол уран зохиолоо унших нь хүүхдийг илүү зөв зан төлөвшил, бодолтой болгодог гэж боддог.

-Монгол болон гадаадын зохиолчдоос хэний зохиолыг унших дуртай вэ?

-Б.Шүүдэрцэцэг зохиолчийн болон шинээр хувь хүний хөгжлийн ном хэвлүүлэн гаргаж байгаа Н.Хулан зохиолчийн номноос унших дуртай. Гадаад зохиолчдоос Мураками Харуки, Габриэль Гарсиа Маркесийн номыг унших таалагддаг. Учир нь зохиолч Б.Шүүдэрцэцэг түүхэн ном илүү бичдэг нь таалагддаг. Н.Хулан зохиолч яг бидний үеийн олон хүүхдэд хэрэгтэй ном бичдэг юм шиг санагдсан. Харин Колумбийн зохиолч Габриэль Гарсиа Маркес, Японы зохиолч  Мураками Харука хоёр аливаа зүйлийг их сонирхолтой өнцгөөс хардаг. Түүнийгээ ч зохиолдоо тусгаж чаддаг гэж боддог. Мөн яг энэ төрлөөр бичдэг зохиолч Франц Кафкагийн номнуудыг их сонирхож уншдаг.

-Уншсан номынхоо тухай тэмдэглэлийг хэрхэн хөтөлдөг вэ?

-Анх номын тэмдэглэлээ хичээлийн дэвтэр дээр хөтөлдөг байсан. Харин одоо төлөвлөгч дэвтэр дээрээ илүү бүтээлч хэлбэрээр хөтлөхийг хичээдэг болсон. Тухайн уншсан номынхоо гол утга агуулгыг тодотгохын тулд зургийг нь зурах гэж оролддог. Мөн уншиж байгаа номонд бичсэн надад таалагдсан эшлэл, мөртийг бичиж тэмдэглэдэг. Мөн ямар сэтгэгдэл төрүүлсэнг бичдэг юм. Харин уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтөлдөг бусад хүнээс ялгагдах ялгаа гэхээсээ илүү тухайн хүний номыг харах өнцөг, олж авах үнэ цэн өөр. Тиймээс уншиж байгаа номноосоо олж авсан үнэ цэнийг номын тэмдэглэлдээ тусгахыг хичээдэг. Мөн номын тэмдэглэл хөтөлдөг болсон нь миний хувьд илүү цэгцтэй бичдэг болохоос гадна их эмх цэгцтэй, няхуур нямбай, хариуцлагатай болоход тусалсан гэж боддог.

-Хамгийн сүүлд ямар ном уншив. Одоо ямар ном уншиж байна?

-Н.Хулан зохиолчийн “The girl in my mirror” номыг уншсан. Одоо Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” номыг уншиж байна. Мөн орос, англи хэл дээр хичээлийнхээ номнуудыг нэмэлтээр уншдаг. Гэхдээ англи хэл дээр энэ жилээс уншиж эхэлсэн. Түүнээс гадна X ангиасаа япон хэл сурснаар эзэмшиж байгаа мэргэжилтэйгээ холбоотой номнуудыг нэмж судлан уншиж байна.

-Сурч эзэмшсэн хэлээрээ уран зохиолын номнуудыг ялангуяа, монгол хэлээр орчуулж гарсан номнуудтай харьцуулж уншиж байв уу?

-Харьцуулж уншиж байгаагүй юм байна. Харин номыг кинотой нь харьцуулах дуртай. Номыг кинотой нь харьцуулахад их өөр зөрүүтэй санагдсан. Кино нь “Хатагтай Перегринийн онцгой хүүхдүүдийн асрамжийн газар” гэдэг ном байсан. Гурван боть энэ номны кинонд нь гарч байгаа хэсгүүд зарим талаар өөр байснаас гадна их богиносгосон байсан.

-Чөлөөт цагаараа юу хийдэг, юу сонирхдог вэ?

-Хобби гэвэл чөлөөт цагаараа судалгаа хийж, ном уншдаг. Би сэргээгдэх эрчим хүчний чиглэлд их сонирхолтой нарны зай хураагуур болон салхин станцын талаар судалгаа хийж байсан. Тиймээс энэ сэдэв дээр тулгуурлан дипломын ажлаа бичнэ гэж бодож байна. Мөн сонирхлоороо инстаграмм хуудастаа үеийнхээ хүүхдүүдэд зориулсан олон төрлийн бичлэг хийдэг. Түүнээс гадна гарааны бизнесийн тэмцээнүүдэд оролцдог. Харин авьяасын хувьд дуулах, хөгжим тоглох дуртай. Харин одоогоор өөр хийхээр шинэ зүйл алга. Гэхдээ зун спортоор хичээллэхээр төлөвлөж байгаа. Орос дуу, жазз, амьд хөгжим сонсдог.

-Уншсан номнуудынхаа нэг баатар эсвэл ямар нэг номтой өөрийгөө зүйрлээч гэвэл?

-“Харри Портер” номны Хармонитой зүйрлэнэ. Манай найзууд намайг түүнтэй их адилхан гэдэг. Би ч гэсэн өөрийгөө зарим талаараа түүнтэй адилхан зан чанартай гэж боддог. Мөн би их эршүүд талдаа. Эмэгтэй найз цөөхөн. Харин эрэгтэй найз олон бий.

-Хүнд мартагдашгүй дурсамж гэж байдаг. Тийм дурсамжаасаа хуваалцвал?

-Олон улсын хүүхдийн хэвлэн нийтлэх эрхийн форумд оролцохоор 2018 онд олон улсын хүүхдийн “Артек” зусланд 12 дахь ээлжээр нь очсон юм. Тэнд 21 хоноход их сайхан байсан. Орчин, хэв маяг нь их өвөрмөц нарийн зохион байгуулалттай. Хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол хүнсэнд их анхаардаг, байгальтайгаа ойр байрлалтай нь таалагдсан. Нэг бүлэг нь гэхэд манай “Найрамдал” зуслан шиг том. Тус тусдаа 12 бүлэгтэй. Багаараа буюу дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явсан тэр зусланд байхдаа би ээлжийн амрах хугацаа эхлэх, дуусах үеэр улсынхаа тугийг  нээлт, хаалтын ёслол дээр мандуулсан нь хамгийн бахархмаар мэдрэмж байсан. Мөн бүх бүлгийн дунд зарласан дууны тэмцээнд Баста хамтлагийн Сансара дууг дуулж багштайгаа бүлгээ төлөөлж оролцоод түрүүлж байлаа.

-Залуу хүний хувьд юуг эрхэмлэж явдаг вэ?

-Өөрийн гэсэн үзэл бодолтой. Түүндээ бат зогсож чаддаг, амархан зүйл хийж залхуурах биш, өөрийгөө их сорьсон зүйл хийх гэж үздэг. Мөн цагаа төлөвлөж баримтлах нь миний давуу чанар гэж боддог. Харин ирээдүйд хүмүүст тусалж зөвлөдөг хүн болохоос гадна ямар нэг зүйлд баригдахгүй бие даасан хүн болохыг хүсдэг. Инженер мэргэжлийн хувьд аав ээж минь инженер хүмүүс. Хүүхэд байхаасаа харж өссөн болохоор надад их ойр дотно. Би энэ мэргэжлээр сайн ажиллаж чадах юм шиг санагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.18 МЯГМАР № 101 (6578)

 

Бзармаа
Сайн байна уу Би таныг маш их шүтдэг шүү бас дэмждэг шүү
Temuulen bn aniada amjilt husii
Batorgi
amjilt <3
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

3 цаг 13 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

3 цаг 13 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

3 цаг 13 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

16 цаг 23 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 48 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

18 цаг 20 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

18 цаг 43 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

19 цаг 58 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

22 цаг 27 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин