Полит-Анализ:Хоолны хэрүүлтэй өлсгөлөн

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дамдин-Очир

УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаж долоо хоноод буцлаа.

Тэд үүнийгээ “...Улс төрийн суулт”, “...Улс төрийн өлсгөлөн” гэж байв. Яг аль нь вэ гэдэг тодорхой бус ч, ямар ч байсан энэ нь эсэргүүцлийн арга хэмжээ байв. Хаврын салхинд хар бор болтлоо долоо хоног сууцгаалаа.

Анх Сүхбаатарын талбайд гарч ирэхдээ Н.Алтанхуяг гишүүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэнгүй гэж байсан. Явцын дунд МАН-ыг эсэргүүцэж, сүүлдээ шударга ёсны эрэлд гарч өлсгөлөн суулт зарласан гэцгээсэн.

Гэвч яг ямар зорилгоор өлсөөд суужбуйгаа зарим гишүүн нь ойлгоо ч үгүй байсан гэхэд болно.

Тухайлбал, Ц.Туваан Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сүхбаатрын талбай дээр гарч ирж уулзахад нь “ямар нэг арга хэмжээ” авахыг шаардаж, Дээд шүүх, СЕХ-нд санал болгож томилсон хүмүүстээ нөлөөлөхийг сануулж байв. Чухам юу хий, яа гэсэн үг юм бүү мэд. Тэрбээр санал болгож томилуулдаг субьектууд нь Ерөнхийлөгчийн хувийн өмч биш гэдгийг ойлгоогүй л УИХ-ын гишүүн болчихоод таваргаж байна шүү дээ. Бас А.Адьяасүрэн нь өлсгөлөнгийн зорилгыг асуусан сурвалжлагчийн асуултад хариулж чадахгүй байв. Аргаа барахдаа “...Чи хэн нэгний захиалгаар ингэж асуулаа” гэж учиргүй уурлаж харагдсан.

Ингэж долоо хоносны эцэст өлсгөлөн суултаа зогсоолоо. Яагаад зогсоочихов гэдэг нь бол тун тодорхойгүй үлдсэн.

Тэд УИХ-ын даргатай, Ажлын хэсэгтэй, эрх баригч МАН-тай яг юу тохирсон бэ. Үүнийг сонирхсон бөгөөд мэдсэн хэвлэл л лав үгүй байх шиг байна. Талууд ч ярьсангүй, “...Тохирсон” л гэсэн.

Н.Алтанхуягийг СЕХ нэр дэвшүүлэхээр болов уу, эсвэл Ерөнхийлөгчийн захирамжаар МАН татан буугдахаар болсон уу, эсвэл Сү.Батболд оффшоророо оруулж ирэхээр болсон уу. Тэд юу тохиров?

Гишүүд Сүхбаатарын талбайгаас явж энэ сэдэв хаагдав.

Гэхдээ тэднийг Сүхбаатарын талбайд гаргаж, удирдлагаар хангаж байсан гэх Ерөнхийлөгч урам муутай үлдэж байгаа нь анзаарагдаж байна. Гишүүд түүний заавраар гарч ирээд, өөрсдийнхөөрөө яриа хөөрөө хийгээд буцчих шиг боллоо.

Уг нь энэ өлсгөлөн суултын ил нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүртгэл, далд нь одоогийн Ерөнхийлөгчийн УИХ-д орох асуудал гэж байсан.

Одоогийн Ерөнхийлөгч сэтгэл ханамжгүй үлдсэнийг бодоход Сүхбаатарын талбай дээр гарсан гишүүд түүнийг хаяад, өөрсдөдөө хэрэгтэй тохироо хийчихээд буусан бололтой юм. Тэгэхээр Ерөнхийлөгч уурлах нь зүйн хэрэг.

Дээрээс нь УИХ-ын Ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил ахалсан. Түүнийг Сү.Батболдын ойрын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн түүхээр нь мэднэ л дээ. Сүүлийн жилүүдэд иймэрхүү “гал” орж үзэгдэхээ больсон Ц.Мөнх-Оргил тэдэнтэй уулзаж тохирох ажлын хэсгийг ахалсан нь анхаармаар л эд.

Сү.Батболд бол Ерөнхийлөгчийн хийгээд талбай дээр өлсгөлөн суулт зарласан гишүүдийн топ сэдвүүдийн нэг мөнөөс мөн.

Тэгвэл Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийг ахлаад ямар ч байсан өлсгөлөнг нь зогсоогоод явуулчихлаа.

“Улс төр” нь нэг иймэрхүү утгатай үзэгдсэн.

Мөн тэд өлсгөлөнг өөр  түвшинд аваачлаа.

Өлсгөлөн уг нь аймшигтай үйл явц. Хувь хүний эрүүл мэндэд, нийгмийн сэтгэлзүйд хүчтэй цохилт өгдөг. Тэмцлийн эцсийн хэлбэрүүдийн нэг.

Харин манай гишүүдийн өлсгөлөн нэг л өөр байв. Өлсгөлөн үү, суулт уу гэж хүртэл эргэлзэхээр байв. Анхны шөнөө хоёроороо, дөрвөөрөө намын байр руугаа ээлжилж гүйгээд л...

“...Хоол идээд байна” гэдэг яриа цөөнгүй гарсан. “...Бид хоол идээгүй” гэж олон хариулсан.

Хэвлэлүүд ч, олон нийт ч тэдгээр гишүүний өлсгөлөнгийн зорилго, улс төрийн тэмцлийн агуулгыг биш “...Хоол идсэн үү, үгүй” гэдгийг сонирхож, сонссоор долоо хоногийг барлаа..

Ер нь тэгээд энэ дэлхий дээр манай эд нар шиг “Хоолны хэрүүлтэй өлсгөлөн” зарласан тохиолдол байдаггүй л болов уу даа.

Эх 

Сү.Батболд: Би лицензээ бизнесийн зарчмаар “Энержи ресурс”-ийн гол хувьцаа эзэмшигчдэд зараад гарсан

Тавантолгой, Ухаахудаг гэхээр Ерөнхий сайд асан Сү. Батболдыг холбо

10 цаг 26 мин
Хилийн боомтуудын цагаан сараар ажиллах хуваарь

Баярын өдрүүдэд хойд хилийн боомтуудаас Эрээнцав, Алтан

17 цаг 24 мин
О.Алтангэрэл: "Энержи ресурс"-тэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 24 мин
Д.Уламбаяр: АНУ анх удаагаа ОХУ-ын талд санал өглөө

ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай геополитикийн асуудлаар  ярилцлаа.

18 цаг 24 мин
Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

Уржигдар 11 цаг 43 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Уржигдар 11 цаг 38 мин
Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

Уржигдар 11 цаг 35 мин
НҮБ Энх тайвны хоёр тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос-Украины асуудлаар нэг өдөр хоёр өөр тогтоолыг хэлэлцлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ дахь айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Гэсэр баатраар дамжуулан монгол соёлоо сурталчлах боломжтой”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагынхаа зочин хойморт МУИС-ийн Утга зохиол, урл

Уржигдар 06 цаг 00 мин