“Гэрэл зургийн мастер”-ууд шагналаа гардлаа

2020-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.НАДМИД

 

Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо зурагчиддаа мэргэжлийн шалгуур тогтоох, гадаад, дотоодод сургалт хийх, фото аялал зохион байгуулах зэрэг олон талын ажил төлөвлөжээ. Үүний нэг нь “Гэрэл зургийн мастер” цол, тэмдгийг анх удаа бий болгож энэ нэр хүндтэй шагналаа дөрвөн хүнд олголоо. Уг шагналыг олгох хүмүүсийг гэрэл зургийн хөгжилд оруулсан хувь нэмэр, бусдыг сургаж шавь олныг төрүүлсэн, олон улсын чанартай уралдаануудад удаа дараа амжилттай оролцсон байдал, фото альбум, сурах бичиг бүтээсэн болон тухайн жилдээ гэрэл зургийн төрлөөр онцгой амжилт гаргасан зэрэг есөн шалгуураар тодруулжээ. Хоёр жилд нэг удаа олгох энэ шагналын эзнээр хэвлэлийн фото нийтлэлийн томоохон төлөөлөгч, гэрэл зургийн сурах бичиг, түүхийн ном бүтээсэн В.Баттулга, спортын гэрэл зургаар дагнан гаршиж өвөл, зуны олон олимп, наадмыг сурвалжилж 2020 оны дэлхийн спортын зурагчдын уралдаанд гуравдугаар байрын шагнал хүртсэн Ч.Ганбат, Монголын байгалийн гэрэл зургийн 10 гаруй цомог гаргаж эх орноо гадаад, дотоодынхонд  илүүтэй сурталчилсан Д.Октябрь, энэ салбарт 40 гаруй жил, өөрийн хөдөлмөрөө зориулж гэрэл зургийн түүх бүтээх ажилдаа залууст үлгэр дууриалал үзүүлж яваа ахмад гэрэл зурагчин Б.Батцэрэн нар тодорч “гэрэл зургийн мастер” цол, тэмдэг, цомын эзэн боллоо. Шагналыг гардуулах үеэр Монголын Гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар ярихдаа,

-Бид мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчдынхоо хүрээг тэлж тэднийг дэмжих, бүтээлийг нь сурталчлахад нэлээд анхаарч байна. Ер нь фото аппарат барьсан хүн болгон зурагчин биш ээ. Энэ үүднээс гэрэл зургийг сонирхлоо болгож байгаа залуусыг дэмжих нь гол ажил. Энэ юу гэсэн үг вэ гэвэл гэрэл зурагчдын ялгаа, ангиллыг тодорхой болгох зорилго бий гэсэн хэрэг юм. Өнөөдөр манай салбар жинхэнэ мастеруудтай болж байгаа нь гэрэл зургийн түүхэнд цоо шинэ зүйл гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.11  ДАВАА № 92 (6317)

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин