Ж.Батжаргал: Хуурай замын цэргийн командлалыг бүх талаар дэмжиж ажиллана

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Зэвсэгт хүчин нь эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээсээ гадна иргэдийг чадамжтай бие хүн болгон төлөвшүүлэхэд түүхэн гавьяа байгуулж буйг онцолж байсан юм.

-Төв аймгийн хэмжээнд хаваржилт ямархуу түвшинд байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье ...

-Төв аймаг бол Монгол Улсын эдийн засгийн том бүс нутаг. Аймгийн маань эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл бөгөөд энэ цаг үед хөдөө аж ахуйн ажлууд ид өрнөж байна. Аймгийн нийт нутгаар өнтэй сайхан өвөл болж өнгөрсөн ч тал хээрийн бүс нутагт бэлчээрийн хортон мэрэгчдийн тархац их, ургамлын гарц муу байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Энэ утгаараа аймгийн удирдлага болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мал төллөлтийн бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч, хүндрэх төлөвтэй байгаа бүс нутаг руу тухайлсан арга хэмжээг авч байгаа юм. Аймгийн хэмжээнд өөрсдийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй мянган га газарт үлийн цагаан оготно устгах ажлыг ид явуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мөн 100 гаруй мянга га газарт үлийн цагаан оготно устгах ажлын хөрөнгө, санхүүг нь шийдвэрлэж өглөө. Энэхүү ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна.

Энэ онд газар тариалангийн хувьд, нэгэн шинэ жаран эхэлж байгаа бөгөөд тэр нь атрын дөрөвдүгээр аян. Нэлээд завсардсан атрын аяныг эхлүүлж буйгаараа онцлог жил гэж ойлгох хэрэгтэй. Газар тариалангийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлэгч, анхдагч аймгийн хувьд энэхүү аянд манлайлан оролцож таарна. Энэ жил 90 гаруй мянган га-д үр тариа, найман мянган га-д төмс, 1700 га-д хүнсний ногоо, 10 гаруй мянган га-д малын тэжээлийн ургамал тариалах зорилттой. Энэхүү зорилтыг хангах хүрээнд тариалалтын штабыг байгуулан хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулж, сумдынхаа тариалалтын штабуудыг мөн ажилд нь орууллаа. Үр тарианы хувьд зургаан мянган тонн үр дутагдаж байгаа. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сангаас татан авч, тариалалтаа бүрэн хийхээр тавин ажиллаж байна. Засгийн газраас зарласан атрын дөрөвдүгээр аяны хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалт, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүнээр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах ажлыг эхлүүллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад тариалах талбай, хэмжээ нэмэгдэнэ. Тариалалтынхаа бэлтгэл ажлыг хаа хаанаа нэлээд эрчимжүүлж байна даа.

-Мал төллөлтийн тухайд ...

-Энэ жил аймгийн хэмжээнд 2,3 сая мал төллөх ёстой. Одоогийн байдлаар 30 орчим хувь нь төллөсөн бөгөөд гарсан төлийн бойжилт 98,7 хувьтай байна.

-Орон нутгийн удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд, тогтвортой явагдаж ирсэн уламжлалтай. Өнгөрсөн жилээс тухайн нэгтгэл, ангиудын цэргийн захиргааны байгууллага болох Хуурай замын цэргийн командлал шилжин байрлалаа. Үүнийг дагаад орон нутагт нэлээдгүй ажлын байр бий боллоо ...

-Улс орны хамгийн амин чухал зүйл нь бүрэн эрхт тусгаар тогтнолоо бататган хамгаалах тухай асуудал юм. УИХ-аас улс орныг батлан хамгаалах бодлогын тулгуур зарчим нь орон нутгийн хамгаалалт гэж үзээд орон нутгийн хамгаалалтын эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгснийг та бид мэднэ. Энэ хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулан Батлан хамгаалахын сайдаар батлуулан ажиллаж байна. Төв аймаг нь Улаанбаатар хотыг өөрийнхөө нутаг дэвсгэрт багтаасан байршилтай. Тийм ч учраас нийслэл болон төвийн бүсийн аюулгүй байдлыг хангах нь орон нутгийнхан бидний үүрэг гэж ойлгож болно. Төв аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний цөөнгүй нэгтгэл, анги, салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажилладаг байдлаараа манай аймаг тэргүүлэгчдийн тоонд багтдаг. Өнгөрсөн жилээс Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал хэмээх энэ их том айлаар хүрээгээ тэлсэндээ орон нутгийнхан бид баяртай байгаа. Өнгө зүстэй барилгаасаа эхлээд л орон нутагт чимэг болж байгаа командлалтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн хамгаалалт, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүй, заавар, зөвлөмжийг нь авч ажиллана. Мэдээж цэргийн захиргааны энэхүү том байгууллагын алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог нь хангаж, тодорхой дэмжлэг үзүүлэх нь орон нутгийн удирдлагын үүрэг юм. Тиймээс командлалын албан тушаалын орон сууцны асуудалд тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Цаашдаа орон нутаг, командлал хоёр нягт хамтран ажиллаж, улс орныг батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдийг эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэх, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулна. Ер нь Төв аймаг нь Зэвсэгт хүчний түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн нутаг юм. Дайн, тулгаралтад ард иргэдээ илгээж байсан алдар түүхтэй аймаг. Хамгийн наад захын жишээ гэхэд, БНМАУ-ын баатар гурав мөн 10 гаруй генерал төрсөн. Ахмад үеийнхээ баатарлаг, дайчин, эх оронч замнал, үйл ажиллагааг нь хойч үеийнхэндээ сурталчлан таниулах, тэднийг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, бахархлыг нь төрүүлэх үйл ажиллагаа руу чиглэсэн олон арга хэмжээг БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалтайгаа хамтран зохион байгуулж ирсэн. Эдгээр ажлуудаа ирэх жилүүдэд улам өргөжүүлнэ. Энэ бол мэдээж нийгэмд хандсан ажил. Харин хоёр дахь хэлэх санаа гэвэл Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт алба хаагч болоод үйлчилгээний албаныхан нь голчлон орон нутгийн иргэд байдаг. Энэ утгаараа орон нутагт хэзээнээсээ л ажлын байрыг бий болгосоор ирсэн. Командлал ч ялгаагүй цөөнгүй ажлын байрыг бий болгон, орон нутгаас иргэдийг сонгон шалгаруулж авсан нь бас нэгэн нийгмийн хариуцлага юм. Ер нь ч цэрэг армитай холбоотой сайн жишээ, сайн үйлс дэндүү олон доо.

-Жишээлбэл ...

-Төв аймгийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй бөгөөд үүнтэй холбоотой томоохон ажил, арга хэмжээг нугалж, ард нь гарахад Зэвсэгт хүчин үргэлж тусалж, дэмжиж ирсэн. Мөн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь эх орноо батлан хамгаалах их үйлс, үндсэн үүргээсээ гадна залуусыг амьдрах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд онцгой гавьяа байгуулж ирснийг дурдах ёстой. Учир нь цэргийн алба хаасан иргэдийг бусад салбарууд ажилд авахдаа тун дуртай байдаг шүү дээ. Шалтгаан нь эдгээр хүмүүс тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн байхаас гадна үг даах чадвартай болж, хамт олны дунд биеэ зөв авч яваад төлөвшчихдөг. Бас амьдралд тохиолдсон сайн, муу сорилтыг даван туулах сэтгэлийн хат, тэсвэр, тэвчээртэй болдог нь олон жишээнээс тод харагддаг юм. Тэгж байж ч энэ цаг үед сайхан амьдрах бололцоо бүрдэнэ л дээ. Жижигхэн юмны өмнө бөхийгөөд байвал сайхан амьдарна гэдэг тун төвөгтэй. Тийм учраас манай Зэвсэгт хүчин алба хаагчдаа зөв төлөвшилтэй хүн болгох том сургуулилтаар давхар бэлтгэж байгаад иргэн хүний хувьд ч, орон нутгийн удирдлагын хувьд ч баяртай явдаг юм.

-Аймгийн Засаг дарга нар 2020-2021 онд Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд ямар ажлууд тусав, хэрэгжилт ямар түвшинд явагдаж байна вэ?

-Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах болоод төрийн зарим чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулсан. Үүнд, цэрэг татлагын асуудлыг орон нутагт чанартай зохион байгуулах, бэлтгэлд байгаа цэргийн алба хаагчдыг сурган дадлагажуулах, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, шаардлагатай нөөц бүрдүүлэлтийг шийдвэрлэх зэрэг олон ажлууд тусгагдсан. Эхнээсээ хэрэгжээд явж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нь Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн бөгөөд орон нутгийнхаа төлөө олон жил зүтгэж яваа төрийн түшээ юм. Төрийн болон олон нийтийн байгууллагын хөгжлийг хангах, бүтээн байгуулалтыг дэмжихэд оруулсан түүний хөдөлмөр, зүтгэл их юм. Батлан хамгаалах салбар, Зэвмэгт хүчинд бүхий л залуу нас, ажил, амьдралаа зориулсан ахмадууддаа орон сууцын нь хувьчилж өглөө. Мөн орон нутгийнхаа төлөө олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь номын сан.  БНСУ-ын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, нэг шинэ дүр төрх, менежмент, шинэ үйлчилгээг бий болгох боломж удахгүй бүрдэнэ. Хоёрдугаарт, Сөүл хотын их сургуулийн салбар сургуулийг гадаадад, тэр дундаа Монгол Улсад, бүр тодруулбал, Төв аймагт анх удаа байгуулах асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Энэ оноос эхэлж сургууль байгуулах төлөвлөлт гээд бүх зүйл нь хийгдэнэ. Ингэснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг Монголдоо эзэмшиж, гадаадын аль ч оронд очиж ажиллах бололцоо нь бүрдэж байгаа юм. Үүгээр дамжуулж дээд боловсролын сургалтын чанарт том өөрчлөлт авчирна гэж харж байна.

-Хуурай замын цэргийн командлалтай ямар чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Мэдээж бид бүхэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. Зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд нь, орон нутагт маань үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь хувьд дэмжиж ажиллах ёстой. Хоёрдугаарт, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын зорилтуудыг хангахад тодорхой хэмжээнд хамтран ажиллана. Гуравдугаарт, орон нутгийн хамгаалалтын шинэ тогтолцоог хөгжүүлэх, бодит ажил болгоход командлалын мэргэжил, арга зүйн удирдлага бидэнд их чухал. Түүнээс гадна манай Зэвсэгт хүчин төмөр замын томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож эхлээд байна. Цаашдаа манай Зуунмод хот хөгжлийн хамгийн том бүс нутаг болно. Учир нь олон улсын нисэх буудал баригдчихлаа. Одоо төмөр зам, Ази, Европыг холбосон хатуу хучилттай авто зам, бусад томоохон бүтээн байгуулалт яригдаж байна. Энэ бүхэнд бүтээн байгуулагч цэрэг дайчдын оролцоо асар их юм. Орон нутгийн хувьд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай өргөн хүрээнд хамтарч, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллана. 

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Эх сурвалж: www.gsmaf.gov.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

2 цаг 35 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

2 цаг 35 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

2 цаг 35 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

15 цаг 45 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 9 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

17 цаг 41 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

18 цаг 5 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

19 цаг 19 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

21 цаг 48 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин