А.Доржханд
МҮБХ-оос сар бүр зохион байгуулдаг ээлжит буюу энэ оны отгон сумын зааны барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Уг барилдаанд олон түрүүлж шөвгөрч байсан бөхчүүдээс улс, аймгийн цолонд хүрсэн нь цөөнгүй. Жишээ нь Улсын харцага Н.Бат-Өлзий, Н.Золбоо аймгийн арслан Н.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл Шилдэг сумын заанууд буюу сумандаа гурваас дээш түрүүлсэн бөхчүүд болох Батбуян, Х.Бумбаяр,Сэр-Од, Д.Цэрэнням, Өмнөговь говь аймгийн Манлай сумын заан Б.Бат-эрдэнэ Намжилдорж нар барилдлаа. Угсарсан уран мэх, түргэн шуурхай байдал,иртэй байхаас гадна ,улсын цолтонуудын барилдаан шиг барьц сонгоо хүлээж уддаггүй байдал нь үзэгчдийн талархалыг хүлээдэг билээ. Олон уран барилдаан дундаас онцолж нэрлэх юм бол Д.Цэрэннямын долоогийн давааны барилдаан байлаа. Сумын заануудын барилдаанд эрэмбээрээ долоогийн даваанд учраа бөхөө амлаж барьцгүй хавираагаар тун төвөггүй давсан түүний даацтай хийдэг мэхнүүдийн нэг юм. Мөн түрүү бөх наймын даваанд Б.Бат-Эрдэнэтэй хийсэн барилдаан ч мөн сонирхол татаж байв. Ийнхүү энэ жилийн сумын залуу бөхчүүдийн барилдаан урамтай сайхан болж, Архангай аймгийн Тариат сумын заан Ө.Батсуурь түрүүлж Хэнтий аймгийн тойргийн харцага сумын заан Д.Цэрэнням үзүүрлэлээ. Залуу бөхчүүдийн барилдаан үзээд шимтэх барилдаан ихтэй хүч тэнцүүхэн залуучуудын барилдаан болж, өндөрлөлөө.
Эх сурвалж:www.polit.mn