Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

2025-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Ийм ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эхэлжээ. Учир нь өнгөрсөн бямба гаригт эхэлсэн жагсаалын үеэр иймэрхүү сэжүүр гарсан бололтой. “Өнгөт хувьсгал” гээч нь сонгуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авдаг шинэ үеийн улс төрийн үйл явц бөгөөд өмнө нь Монголоос алсад сонсогддог байв. Гэтэл сая эхэлсэн жагсаалын үеэр өнгөт хувьсгалыг тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл нэгтгэсэн ном хэвлэн тараасан зэрэг мэдээлэл гарч байв. Өөр ямар үйлдлүүд гарсан талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл алга. Ямартай ч Засгийн газрын уржигдрын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл жагсаалын наадах, цаадах үйл явдлуудтай холбоотой танилцуулгыг хийсэн. Түүний дараа гурван шийдвэрийг гаргасан бөгөөд дээрх мөрдөн шалгах ажил нэг нь аж. Тодруулбал, “…Нийгэмд бухимдал төрүүлж буй асуудлуудыг эрэмбэлж, тодорхой арга хэмжээнүүдийг авах”-ыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуцахаар болжээ. Тэгэхээр нийгмийн бухимдлыг төрүүлж буй татварын дарамт зэргээс эхлээд тодорхой арга хэмжээнүүдийг удахгүй хийгээд эхлэх бололтой. Нөгөө хоёр нь болох “…Жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн улстөрчид, бизнесийн нэгдмэл сонирхолтой хүмүүсийн санхүүжилтийг шалгах”, “…Гадаадын тусгай албадын оролцоо бий эсэх, “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үгүйг шалгаж, дүгнэлт хийх” ажлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд хариуцуулсан байна. Энэ дагуу хууль хяналтын гурван байгууллагын нэгдсэн томоохон ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа аж.

Жагсаалыг дотоодын улс төрийн зорилгоор ашимглах гэсэн санаархлын талаар хэвлэлүүд, эх сурвалжууд хангалттай ярьж, мэдээлсэн. Тэр асуудлыг шалгаж нэг тийш болгох бололтой. Харин, гадаадын тусгай албадын оролцоо, “өнгөт хувьсгал” гэдэг бол маш ноцтой юм. Ер нь бол, англиар Colour revolution болон coloured revolution, оросоор цветная революция хэмээн бичиглэдэг өнгөт хувьсгал нь 2000-аад оны эхээр Зүүн Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зарим улс орнуудад гарсан. 2003 оны өвөл Гүржид Сарнайн хувьсгал, 2005 оны эхээр Украйнд Жүржийн хувьсгал, мөн оны хавар Киргизэд Алтан зул цэцгийн хувьсгал нэртэй үйл явдлууд болж байв. Мөн 2005 оны хавар Узбекистанд, өвөл нь Азербайжанд, 2022 оны өвөл Казахстанд иймэрхүү хэрнээ ямар нэг цэцгийн нэргүй үйл явдал болсон.

Гэхдээ түүхэн талаасаа бүр 1970-аад онд эхэлсэн “…Америкаас бусад улс оронд хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх бодлого” гэж тодорхойлогддог үйл явц юм байна.  Ингэхдээ тухайн улс орнуудын ТББ-уудыг санхүүжүүлж, тэднээр дамжуулж ардчиллыг хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлж иржээ.  “…Уг байгууллагууд нь хуучин социалист гэгдэж байсан улс орнуудад дэглэм өөрчлөгдөхөд дотоодын хувьсгалч нарт идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан” хэмээн судлаачид бичиж үлдээжээ. Тэнд бичсэнээр “…1990 оны сүүлчээр National Endowment for Democracy, National Democratic Institute for International Affairs, International Republican Institute, International Foundation for Electoral Systems, International Research and Exchange Board, Freedom House зэрэг байгууллагууд нь хуучин ЗХУ-ын хэсэг байсан улс орнуудад дахин идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг. Тэдгээр байгууллагын санхүүжилтийн багагүй хэсгийг АНУ-ын төрөөс гаргадаг. Тухайлбал National Endowment for Democracy-ийн санхүүжилтийн 97 хүртэл хувийг Америкийн Төрийн департаментаас, Freedom house байгууллагыг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байсан. 2003 оноос хойш болсон "өнгөт хувьсгал”-уудыг эдгээр байгууллагууд ихээхэн идэвхтэй дэмжиж байсан” гэж байна. Хамгийн гол нь ийм дэмжлэгээр явагддаг “өнгөт хувьсгал”-ын хөлд тухайн улс орон бүрэн сүйдэж, тусгаар тогтнолоо алддаг. Дээр дурдсан улс орнуудын жишээ үүнийг бэлхнээ харуулсан. Тиймээс ийм “хувьсгал”-д бэлдсэн, санаархсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл заалттай байдаг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7505)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 1 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17