Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

2025-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр  УИХ-ын намрын чуулганаар УИХ-д суудалтай "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн нийт найман ажлын хэсэгт орж ажиллалаа. Үүнээс гадна бид агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тодорхой судалгааны ажлыг хийж, эдийн засгийн чиг баримжаатай, шинжлэх ухааны тооцоолол дээр үндэслэж, богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байна. Тиймдээ ч боломж олговол агаарын бохирдолтой богино хугацаанд тэмцэж, гайхамшгийг харуулж чадна гэдгээ миний бие ам бардам мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа УИХ-д суудалтай намууд зөвшилцөж, агаарын бохирдолтой тэмцэхэд хамтарч ажиллах саналыг тавьснаар өчигдөр Засгийн газраас манайд хандсан буюу хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлээд байна. "Үндэсний эвсэл"-ийг бүрдүүлж байгаа намын удирдлагууд болон УИХ-ын гишүүдтэйгээ энэ саналыг зөвшилцөж, ирэх бямба гарагт /2025.01.18/ өгаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллах ажил эхэлж байна. Үүний цаана юу байна вэ гэхээр нэгдүгээрт, улс үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаар тогтоож, улс төржихгүйгээр хамтарч ажиллая гэдэг зарчим тогтоож байгаа. Хоёрдугаарт, нийслэл болон 21 аймагт үүсээд байгаа агаарын бохирдлын асуудалд хандаж байгаа хандлага, бодлого шийдвэр бол үнэхээр XX зууны сэтгэхүйд байгаа гэж би шүүмжлэлтэй хандаж байна. Тэгэхээр илүү эдийн засгийн чиг баримжаатай, нийгэм, эдийн засгийн хууль эрх зүйн шинэчлэлтийн асуудал хөндөгдөнө. Тиймээс УИХ-ын дарга болон даргын зөвлөлтэй ярилцсаны үндсэн дээр Үндсэн хуулийг удирдлага болгож УИХ-аас ажлын хэсэг гарч Засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй юм гэдэг эрх зүйн шийдвэрийг өчигдөр гаргасан. Холбогдох бэлтгэл ажлууд явагдаж байна. Хоёрдугаар сарын 7-нд утаатай холбоотой УИХ-ын сонсгол болно. Энэ сонсголыг дүгнэж, үүнтэй уялдуулж ажлын хэсэг гарч ажиллана" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

utaa arilchuul hen ch bsan yahve
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 3 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17