Х.Ганхуяг: СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

2 цаг 41 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.  СЗХ-ны даргад нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа. 

Т.Жамбаажамц нь  1982 онд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.  Тэрээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна.

Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байгаа аж.

Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын банк болох “Leading Investment & Securities”-т гурван сарын хугацаанд дадлагажиж тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Нэр дэвшигчийг дэмжиж байна. Санхүүгийн зохицуулах хороонд маш олон жил ажилласан туршлагатай хүн. Жолоочийн албан журмын хариуцлагын асуудал юу болж өнгөрөв. 2011 онд УИХ-аар Албан журмын даатгалын хууль батлагдсан. Би тухайн үед даатгалын компанид ажиллаж, жолоочийн даатгал хийдэг байлаа. 2011 оноос хойш 14 жилийн дараа 2024 оны аравдугаар сард итгэлцүүрээ шинэчилжээ. Тогтоолоор бүрэн эрхийн дагуу. Гэтэл нийгэмд даатгал 700 мянган төгрөг болсон гэсэн мэдээлэл цацагдсан. Төр засаг руу дайрах асуудал гарлаа. Үнэхээр даатгал 700 мянган төгрөг болсон юм уу. Тухайн үед итгэлцүүрээ гаргачихаад итгэлцүүрээ хоёроор нэмэгдүүлж, жолоочоо хариуцлагажуулах үүднээс осол хийсэн бол даатгалын хураамжаа 40 хувиар нэмж, хариуцлагатай жолоочын хураамж буурна гэж ойлгосон. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Дэмжиж байна. Нэг байгууллагадаа олон жил ажиллана гэдэг том шалгуур биш. Хоёулаа олон төсөл дээр ажиллаж байсан учраас зарчмаа барьдаг гэдгийг мэднэ. СЗХ их хойрго учраас шийдэмгий байгаарай гэж хэлье. Энэ зах зээл дээр өрсөлдөөн явж баймаар байна. Гэтэл ББСБ-ын дүрмийн санг өсгөөд байхаар цөөн тооны хүмүүс зах зээл дээр үлдэж байна. Манайд хэрэглээний зах зээлийг л дэмжиж байгаа. Гадаад худалдааны тэнцэл дээр асар их хувь нэмэр оруулж байгаа. Зарим хуулиуд зохицуулалтын хувьд хоцрогдсон. Тиймээс технологид суурилж, иргэдийн эрхийг тэнцвэртэй хангахад анхаараарай. Болж өгвөл дүрэм журмаа хуульчлаарай. Зах зээлийг тогтворгүй болж, иргэд хохирдог. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалаарай. Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнтэй болгоход манлайлж ажиллаарай. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү. Арилжааны банкууд хүртэл энд хамрагддаг болсон. Дэмжиж байна. Гэхдээ гурван зүйлд анхаараарай. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгон гэхээр хувьцааг нь Хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг ярьдаг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний ажил. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авья гэвэл жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах ёстой. Койны асуудал байна. Цар тахлаар эрчээ авч, би нэг биш удаа очиж уулзсан. Асуудал хүндэрсний дараа бүртгэл хийж эхэлсэн. Асуудлын араас хоцорч, иргэд хохирч байна. Та бүхэн онцгой анхаарч ажиллаарай. Зөвшөөрлийн тухай хууль батлагдаад хоёр жил болж байна. Нийт танай салбарт 33 тусгай, 25 энгийн зөвшөөрөл гээд хамгийн олон зөвшөөрөл шаарддаг. Энэ тоог багасгах тал дээр анхаараарай. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат: -Дэмжиж байна. СЗХ-нд 19 жил тасралтгүй ажилласан байна. Банк бус санхүүгийн байгууллага, койнтой холбоотой асуудал гээд олон асуудлын араас явдаг. Шинэчлэлийг зоригтой хийгээрэй. Иргэн бүр санхүүгийн харилцаа явуулж байгаа. Залуу хүн учраас туршлага дээрээ тулгуурлаад сайн ажиллаарай. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

Н.Номтойбаяр: Улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хамтарч ажиллана

19 мин
Х.Ганхуяг: СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү

2 цаг 41 мин
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхжээ

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхжээ

3 цаг 56 мин
“Хүүхдийн хүмүүжилд оролцохгүйгээр Эйнштенийг өсгөнө гэж бүү мөрөөд, түүнтэй өдөрт хагас цаг ажиллахыг дүрэм болго”

Эмэгтэй хүн нэг бол карьертаа, эсвэл хувийн амьдралдаа аз жаргалтай байж чадна гэсэн үлгэр домог байсаар байна.

8 цаг 42 мин
Юн Сог Ёл албан тушаалаа хашиж байхдаа баривчлагдсан БНСУ-ын анхны ерөнхийлөгч болов

Олон хоног шуугиан дагуулсан ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлах асуудал эцэс болж, цагдаа болон м

8 цаг 47 мин
Жагсаалыг далимдуулж “өнгөт хувьсгал”-д бэлдсэн үү

Ийм ноцтой асуудлаар хууль хяналтын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг мөрдөн

8 цаг 47 мин
Ховдын хоёр гишүүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг эхлүүлэв үү?

УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.

8 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Өчигдөр 09 цаг 59 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

Өчигдөр 06 цаг 00 мин