Юн Сог Ёл албан тушаалаа хашиж байхдаа баривчлагдсан БНСУ-ын анхны ерөнхийлөгч болов

2025-01-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Олон хоног шуугиан дагуулсан ерөнхийлөгч Юн Сог Ёлыг баривчлах асуудал эцэс болж, цагдаа болон мөрдөгчид өчигдөр өглөөний 10:00 цагт Ерөнхийлөгчийн ордноос түүнийг баривчиллаа. Цагдаа болон мөрдөгчид оны эхэнд ерөнхийлөгчийн хамгаалалтын албанхантай тулгарч, буцаж байсан бол энэ удаад хамгаалалтын ажилтнууд байсан ч цонхоор дамжин Хөх ордонд нэвтэрсэн байна. Ерөнхийлөгчийг баривчлах хүсэлтийг тус улсын өндөр албан тушаалтны авлигатай тэмцэх газар (CIA)-аас удаа дараа тавьсны дагуу Сөүлийн баруун дүүргийн шүүхээс баривчлах зөвшөөрлийг хоёр дахь удаа олгоод байсан юм.

Мөрдөгч нар өглөөний 7:00 цагаас эхлэн Хөх ордонд нэвтрэхээр оролдож эхэлсэн бөгөөд энэ үеэр ерөнхийлөгчийн намын зарим нөхөд, дэмжигчид зэрэг 6000 гаруй иргэдийн төлөөлөл болон хууль хүчний байгууллагынхан цугласан байжээ.

Ерөнхийлөгч Юн баривчлах үйл ажиллагааны өмнө өөрийн ордоноос мэдэгдэл хийх үеэрээ “Манай улсын бүх хуулийн систем нуран унаж байгааг би харж байна. Болж байгаа бүхэн хууль бус боловч олон хүний цус урсахаас сэргийлж мэдүүлэг өгөхөөр даган явах болно” хэмээн мэдэгджээ. Түүнийг CIA байгууллагын төв байр руу авч явсан болохыг тус газраас мэдээлжээ.

Өнгөрсөн сарын 3-ны өдрийн онц байдал зарласантай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийг гурван ч удаа дуудаж мэдүүлэг өгөхийг хүссэн ч тэрээр ирээгүй учир өнгөрсөн сарын 14-нд албан тушаалаас нь түдгэлзүүлээд байсан юм. Ийнхүү тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрх нь хэрэгжиж байх хугацаанд баривчлагдсан тус улсын анхны ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэж байна.

Юн Сог Ёл ерөнхийлөгч 2022 оны тавдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сөүл хотын Прокурорын газрын даргаар ажиллаж байсан тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш өөрийг нь болон гэр бүлийг нь тойрсон багагүй хэл ам гарах болсон. Энэ удаагийн баривчилгааны гол шалтгаан болсон ч мөн эхнэрийг нь шалгахыг оролдсон хууль хүчний байгууллагынхнаас эхлэлтэй. Эхнэрийнх нь холбогдсон асуудал Ерөнхий Ассамблейгээр хэлэлцэх дээрээ тулсан учир онц байдал зарлан гал намжаахыг оролдсон нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, цэргийн дэглэм тогтоохыг оролдсон хэргээр буруутгагдах гол шалтгаан болоод байна.

Ерөнхийлөгчийг баривчлах асуудал нь цаашлаад хамгаалалтын алба болон хүчний байгууллагын томоохон хагарал болж даамжраад байсан. Тэгвэл эдгээр асуудал цаашид хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй байна.

Ерөнхийлөгчийн онц байдал зарласантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон томоохон хэд хэдэн албан тушаалтныг баривчлаад байгаа. Мөн БНСУ-ын Дотоод хэргийн сайд И Санг Мин өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон бол Ерөнхий сайд Хан Дак Сүг ч шалгаж байгаа. Одоогоор тус улсын Эдийн засаг, сангийн сайд Чой Сан Мок төр, засгийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7505)

 

Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

7 цаг 15 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

9 цаг 22 мин
УИХ-ын чуулган маргааш хуралдана

УИХ-ын чуулган маргааш хуралдана

9 цаг 25 мин
Иргэн гишүүн хоёрт хууль адил тэгш үйлчлэх ёстой

Иргэн гишүүн хоёрт хууль адил тэгш үйлчлэх ёстой

10 цаг 5 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 11 цаг 34 мин
ХҮН намын хоёр “хүн томилох”-оос болж зодолдсон уу?

ХҮН намын хоёр “хүн томилох”-оос болж зодолдсон уу?

Өчигдөр 10 цаг 36 мин
Ажлаа таслаад шийтгүүлсэн анхны “Ерөнхийлөгч”

Ажлаа таслаад шийтгүүлсэн анхны “Ерөнхийлөгч”

Өчигдөр 10 цаг 23 мин
П.Батчулуун эмчийг суллуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээ

Уржигдар 16 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

Уржигдар 11 цаг 52 мин
Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

Уржигдар 11 цаг 46 мин