МАХН: Үнэгүй орон сууцыг олгохдоо банкаар дамжуулахгүй

2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Ц.БАЯР МАХН-аас санаачилсан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрт 10 мянган иргэн бүртгүүлээд байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа энэ санаачлагыг улстөржүүлж, харлуулах гэсэн сөрөг мэдээлэл нийгэмд хүчээ авч буй энэ цагт МАХН-аас өнөөдөр /10.11/ Үндсэний мэдээллийн төвд мэдээлэл хийж иргэдийг үнэгүй орон сууцжуулах хөтөлбөрийн зарчим, үндэслэлээ тайлбарласан юм. Мэдээллийг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ,Сонгинохайрхан МАХН-ын түмтийн дарга С.Орхонбаяр, Сүхбаатар, Баянхонгор, Дархан-Уул  аймгийн намын дарга Б.Батболд, Ё.Ганзул, н.Араажав нар хийв. Иргэдийг урьдчилгаа төлбөргүй банкны  хүү төлөхгүйгээр   орон сууцжуулах боломж үндэслэлийг хурлын эхэнд БХБ-ийн сайд асан, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга З.Баянсэлэнгэ танилцуулсан юм. Хамгийн гол үндэслэл нь  байрыг иргэдэд олгохдоо банкаар дамжуулахгүй иргэн, төр, аж ахуйн нэгжийн гурвалсан гэрээгээр олгох юм байна. Учир нь банкаар дамжуулахдаа төр дундаас нь хүүний  ашиг авдаг байсныг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банкуудад найман хувийн хүүтэй  зээл олгох санхүүжилтыг хуваарилахдаа таван хувийн хүүтэй олгох боломж байсан ч гурван хувийн хүүг нэмж тооцох байдлаар найман хувь болгож иргэдэд олгосоор иржээ. Ингэснээр төр иргэдээ хүүний дарамтад оруулдаг байсныг болиулж банкыг оролцуулахгүйгээр орон сууцжуулах боломж байгааг олж харсан аж. Иймээс тэд  өөрийн гэсэн орон сууцгүй иргэдийг түрээсийн, өмчлөлийн гэсэн хоёр хэлбэрээр орон сууцжуулахаар төлөвлөсөн аж. 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн түрээсийн орон сууцны /50 мкв байраар тооцоход/ 1мкв-ын төлбөр 5500 төгрөг буюу нэг сард 275 мянган төгрөг төлж байгаа. Харин МАХН-ын тооцсоноор хүү бодохгүйгээр  нэг мкв-ын үнэ 3.920 төгрөг буюу нэг сард төлөх төлбөр 196 мянган төгрөг төлөх боломжтой бөгөөд цаашид үүнээс ч багасгаж нэг мкв-ийн үнийг нэг сая төгрөгт хүргэх боломж байгаа тухай  тооцоо судалгааг хийгээд байгаа юм байна. Түрээсийн орон сууцны давуу тал нь инфляцаас хамаарч төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй буюу анх гэрээ хийж тохиролцсон үнийн дүнгээр төлнө. Үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн амьдрах боломжтой ба ямар ч хэлбэрээр байрнаас хөөж гаргахгүй. Түрээсэнд төлсөн үнийн дүнгээ байрны төлбөрт тооцуулан өмчлөлдөө шилжүүлэх боломжтой. Жишээлбэл, иргэн таван жилийн хугацаанд түрээс төлж байгаад зургаа дахь жилээс байраа өөрийн өмч болгохыг хүсвэл өнгөрсөн таван жилд төлсөн түрээсийн мөнгөө байрны үндсэн төлбөрөөс хасуулж, үлдэгдэл төлбөрийг гэрээ хийн өөрийн боломжит хугацаанд төлж орон сууцаа өмчилж авах эрхтэй. Одоо байр авахдаа үнийн дүнгийн 30 хувийг урьдчилж төлөх, 8 хувийн хүү тооцох зарчим үйлчилж байна. 100 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авахад 20 жилийн хугацаанд 200 сая 745 мянган төгрөг төлж байраа өмчилж авч байгаа. Тэгвэл МАХН-аас тухайн орон сууцны үнэнд хүү бодохгүй, урьдчилгаа авахгүйгээр төр, барилгын компани иргэний гурвалсан гэрээ байгуулан сар бүр эргэн төлөлт хийх зарчмаар сонгосон байранд оруулна. Тухайлбал, 100 сая төгрөгийн үнэтэй байр авсан бол өөрийн сонгосон хугацаандаа төлбөрөө хуваан төлснөөр байраа өмчилж авна. Өмчлөлийн байрны давуу тал нь Иргэнд өмчлөхийг хүссэн орон сууцны төлбөрөө шууд төлбөл найман хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Хасах хүүг таван жил тутамд нэг хувиар тооцно. Өөрийн төлбөрийн чадвараас хамаарч 5.10.15.20 жилд хуваан төлөх боломжтой.  Мөн өмчлөлөөс түрээс рүү шилжих боломжтой юм байна. Жишээлбэл, иргэн таван жилийн хугацаанд төлбөр төлж байгаад дахь жилээс түрээсийн хэлбэрт шилжихийг хүсвэл, илүү төлөлт хийсэн үнийн дүнгээр түрээсээ урьдчилж төлсөнөөр тооцуулан байрандаа амьдарч болно. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр  найман хувийн ипотекийн зээлтэй байгаа иргэдэд ч хамаарна МАХН-аас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр  одоо найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй байгаа иргэдэд боломж олгож байгааг тэд дуулгасан. Тухайлбал, зээлд хамрагдсан иргэний  төлсөн төлбөрийн хэмжээ  тухайн орон сууцны үндсэн үнийн дүнд хүрсэн байвал байрыг нь эзэмшилд нь шууд шилжүүлж хүү бодсон илүү төлбөр авахгүй. Зээлтэй иргэдийн төлбөрөөс банкны хүүг хасч зөвхөн үндсэн төлбөрийг нь авах. Зээл төлж буй иргэдийн төлсөн үнийн дүн тухайн орон сууцны үндсэн үнээс давсан бол илүү төлөлтийн мөнгийг нөхөн олгох давуу талтай. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөө Тус хөтөлбөр хэрэгжсэнээр зах зээлийн үнийг харгалзан төр, орон сууцны худалдан авалт хийх тул барилгын компаниудын зах ,зээл тэлнэ. Бүтээн байгуулалтын ажлыг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Утааны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Иргэд өр зээлэнд өгдөг байсан мөнгөөрөө  бусад төрлийн худалдан авалт хийснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Иргэдийн сэтгэлзүйн, дарамт стреес багасана. Нөгөөтэйгүүр бүртгэлээ хийж байхад байраа томруулах хүсэлтэй сард хоёр сая төгрөгийн цалинтай залуу гэр бүл олон байсан байна. Үүнийг харгалзан зах зээлд борлуулалтгүй байгаа 50 мянган байрнаас 80 мкв-аас дээш орон сууцанд орлогын боломжтой, байраа томруулах хүсэлтэй  өрхийг оруулж улмаар өөрсдийнх нь хуучин байрыг төр бартер хэлбэрээр  эсвэл урьдчилгаанд авч орлого багатай, орон сууцанд орох хүсэлтэй иргэдэд өгөх байдлаар менежмент хийх боломж байгааг З.Баянсэлэнгэ онцолсон. Зах зээлд 1990, 2000 оноос өмнө ашиглалтад орж байсан  хуучны байраа томсгох илүү сайжруулах хүсэлтэй иргэд олон байгаа нь бүртгэлийн үеэр ажиглагдсан байна. Мөн төр найман хувийн хүүтэй ипотекийн зээлээ зогсоосон байна. Түүнчлэн 80 мкв-тай байранд ипотекийн зээл олгохгүй журам үйлчилж буй юм. Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг  бүртгэх ажиллагаа энэ сарын 12-нд МАХН-ын байранд үргэлжлэнэ 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАХН “ Өрх бүрт орон сууц” хөтөлбөрөө ард түмэнд танилцуулж байсан аж. Тиймээс сонгуулийн ээлжит амлалт гэж харах хэрэггүйг тэд мэдэгдсэн.Түүнчлэн тус намаас боловсруулсан Шинэ Дээд хуульд иргэдээ  үнэгүй орон сууцанд хамруулахаар тусгасанг  онцолж байлаа. Ийнхүү  Монголын улстөрийн сөрөг хүчин МАХН-аас “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд энэ сарын 4-нд  албан ёсоор нээсэн юм. Энэ сарын 12-нд хоёр дахь бүртгэлээ мөн МАХН-ын байрны гадаа талбайд хийнэ. Монгол улсад тулгарч байгаа өрхийн амьжиргааг дэмжих,  байгаль орчинд ноцтой нөлөөлж байгаа агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд хамруулах томоохон зорилтыг тавин ийнхүү ажиллаж байна. 21-р зуунд нүхэн жорлон, нүүрстэй зуух хоёроосоо салж чадаагүй манайх шиг орон нэгээхэн  ч үгүй. Улдаанбаатар  хотын өвлийн утааны асуудал дэлхийн сонорт хүрч олон улсын судлалгааны байгууллага өнгөрсөн онд хэмжилт судалгааг хийж агаарын бохирдлын хэмжээ онц ноцтой түвшинд хүрснийг мэдээлж байсан. Монгол Улсын Засгийн Газар утааг бууруулах ажлын хүрээнд утаагүй зуух, утаагүй шүүлтүүр утаагүй түлш зэрэг гадны компанийн шахааны бизнесийг урамшуулж улсын төсвийг утаатай замхруулж ирсэн нь бодит үнэн . Товчхондоо сүүлийн 10 гаруй жил энэ сэдэв хүн амын дунд  шүдний өвчин болж ирсэн ч харамсалтай  нь төр засгаас хийсэн зүйлс нь үр дүнд хүрээгүй.  Утааг бууруулахад ганц л гарц бий. Тэр бол өрх бүрийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр гэдгийг МАХН энэ удаад хүчтэйгээр  онцолж байна.Түүнчлэн бүртгэлийн хугацаа   ирэх 11 сарын 5-ныг дуустал үргэлжлэх юм байна. Эх сурвалж:www.polit.mn
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин