“Даншиг наадам-2019” болно

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Их номын хүрээ Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” их цогчэн дуганы нээлттэй холбогдуулан зохион байгуулах тухай мэдээлэх хэвлэлийн хурал Гандантэгчэнлин хийдэд боллоо. Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах шинэ дуганы албан ёсны нээлт “Самвад III” олон улсын хурал,  “Хүрээ цам-2019” даншиг наадмын үйл ажиллагаа энэ сарын 6-наас эхлэн болох юм байна. БНЭУ-ын Дели хотноо 2015 онд болсон бөгөөд уг хурал “зөрчим тэмцлээс зайлсхийх”, “баягаль орчныг хамгаалах” сэдвийн хүрээнд болж хурлын төлөөлөгчид Бурхан багш төгс гэгээрлийг олсон Бодхгаяа хот дахь Махабоди сүмд зочлох үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Нариндра Моди хүрэлцэн очиж тэндээс “Бодхгаяа тунхаглал”-ыг батлан гаргасан түүхтэй ажээ. Тэгвэл “Самвад III” хурал нь Монголд болох бөгөөд Энэтхэг, Япон, Шриланк, Бутан, Монгол, Тайланд зэрэг олон орны лам хуваргуудаас гадна Австри, Их Британи, АНУ, Белги, Герман, ОХУ-ын буддын судлалын эрдэмтэн судлаачид зэрэг 80 орны зочид төлөөлөгчид оролцох юм. Тодруулахад “Батцагаан” их цогчэн дуганы албан ёсны нээлт 6-ны өглөө болох юм. Дараа нь 8-нд Даншиг өргөх ёслол буюу Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг ширээнд залсан үеэс эхлэлтэй “Даншиг наадам-2019” төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ бүх үйл ажиллагаанд сүсэгтэн олон түмнийг урьж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
"Бооцоо"-гоор босгоо давсан найруулагч Н.Наранбаатар

"Бооцоо"-гоор эхлүүлсэн Н.Наранбаатар

7 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

8 цаг 9 мин
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуульд өөрчлөлт оруулна

Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна

8 цаг 12 мин
Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг цуцлагджээ

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг цуцлагджээ

8 цаг 15 мин
Чингис хааны алтан хөшөөг “Музейн нээлттэй өдрүүд”-д төлбөртэй үзүүлнэ

Чингис хааны алтан хөшөөг “Музейн нээлттэй өдрүүд”-д төлбөртэй үзүүлнэ

Өчигдөр 11 цаг 22 мин
Хаврын саруудад цаг агаар ямар байх вэ?

Хаврын саруудад цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 09 цаг 46 мин
1977.03.08: Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

1977 оны гуравдугаар сарын 8. Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр

Өчигдөр 08 цаг 28 мин
Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ

Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ

Уржигдар 19 цаг 02 мин
Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Гандантэгчэнлин хийдэд заллаа

Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Гандантэгчэнлин Хийдэд заллаа

Уржигдар 17 цаг 16 мин
Шинэ Хархорум хотын захирагчаар Л.Халтарыг томилжээ

Шинэ Хархорум хотын захирагчаар Л.Халтарыг томилжээ

Уржигдар 17 цаг 12 мин