Г.Чимгээ: Охины маань цамц солигдсон байсан

2019-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Боловсрол суваг телевизийн “Мongolian next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан хэрэг гараад байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт нэвтрүүлгийн шүүгч, оролцогчид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Нэвтрүүлгийн  шилдэг оролцогчдийн нэг Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдсан талаар "Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа "Бид маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр нэвтрүүлгээ багагүй хугацаанд завсарласан ч ээжийнх нь хүсэлтээр  үргэлжлүүлж байгаа. Мөн талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан” гэлээ. Мөн энэ үеэр шүүгч Э.Энхболд “Талийгаачтай нэг агентлагт ажиллаж байсан учраас сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Бидэнд хүнд цохилт боллоо. Гэтэл шүүгч, оролцогчид руу  дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл тарж байгаа харамсаж байна” гэсэн юм.  Мөн  нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Тэгвэл өнөөдөр /2019.01.07/ Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн болон “Охидын түүх” ТББ олон нийтэд хандлаа. Энэ үеэр охины ээж Г.Чимгээ “Охины маань футболк солигдсон байсан. Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтэд итгэхгүй байна. Тиймээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Мөн цагдаагийн байгууллага охиныг маань амиа хорлосон гээд хэргийг хаах гэж оролдсон. Яаж ч бодсон 20 см цонхоор хүн багтахгүй шүү дээ. Миний охины 16 наснаасаа хойш үерхсэн найз залуу болон хамт нэвтрүүлэгт оролцохдоо байнга дарамталж байсан Одонтунгалаг хоёрыг сэжиглэж байна. Цагдаа яагаад шалгахгүй байгаа юм бэ. Эсвэл би 11 давхраас өөрөө үсэрч ямар гэмтэл авдгийг үзүүлнэ”гэлээ. Харин Охидын түүх ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан “Олон нийт хохирогчийг буруутгаж болохгүй. Өмгөөлөгчдийн холбооны Ганбат, Тамир гэдэг хоёр өмгөөлөгч охиныг өмгөөлнө гээд хоёр сая төгрөг аваад алга болсон. Тэр мөнгийг авч охидод зориулсан суварга босгоно” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 6 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 16 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 16 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 35 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

20 цаг 52 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

21 цаг 46 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Уржигдар 06 цаг 00 мин