“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Гарьд

Үндэсний баялгийн сан хоосон байх уу, хоолтой болох уу гэдэг эгзэгтэй үе дээрээ байна. Энэ сангийн “үндсэн меню” нь стратегийн ордууд байхаар хуульчилсан.
“…Стратегийн орд бол энэ” гэдгийг тодорхойлсон УИХ-ын тогтоол хоёр хавсралттай. Нэг дэх хавсралтаар 15 ордыг шууд нэрлээд тогтоочихсон. Сүүлд, 2015 онд Гацууртын ордыг нэмсэн. Тэгээд 16 болж байгаа юм. Хоёр дахь нь 39 ордыг “…Нөөц” хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, цаг тухайд нь УИХ-аар оруулж эхний 15 шиг статустай болгохоор шийдсэн байдаг. 
УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийж, 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Хамтарсан Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд Үндэсний баялгийн сангаа санхүүжүүлэх гэтэл стратегийн ордуудын дийлэнхийг нь салгаж аваад арилжээ. 
УИХ-ын тогтоолын нэг дэх хавсралтын 16 ордоос дөнгөж долоо нь төрийн мэдэлд хагас дутуу байна. Нөгөө ес нь хувь хүмүүст очжээ. Одоо яриад байгаа Ухаахудаг бол төрд байгаа гэх долоогийн нэг Тавантолгойн ордын нэгээхэн хэсэг юм. Тэгсэн атлаа Тавантолгойн ордынхоо өрөм нь байдаг. Тэгээд бас хууль бусаар хувийнхны мэдэлд оччихсон. Ийм шалтгаануудаар Ухаахудагийг төр авч, Үндэсний баялгийн санг санхүүжүүлэх нь тодорхой болсон. Зэрэгцээд Төгрөг нуурын ордын асуудал гарч ирэв. Энэ орд нь стратегийн ордуудыг тогтоосон УИХ-ын 2007 оны тогтоолын хоёр дахь хавсралтад бичсэн 39 ордын нэг юм. Төгрөг нуурын ордын танилцуулгыг харахад яахын аргагүй стратегийн орд байх шалтгаан нь энгийн хүн ч ойлгохоор юм байна лээ. Нөөц арвин, Улаанбаатарт ойрхон, нүүрсний чанарын судалгаагаар бараг л “утаагүй түлш” аж. Гэвч тус ордыг гадагш нь худалдчихсан “сураг” байна. Төгрөг нуурын ордыг ийш тийш болгосон асуудалтай Төрийн тэргүүн асан Х.Баттулга холбогдсон. Түүнтэй энэ сэдвээр “барилдах” учраагаар ЗГХЭГ-ын дарга Г.Учрал тодорсон. Н.Учрал түүнийг “…Төгрөг нуурын ордыг учрыг ол” гэж шахаад байгаа юм. 
Харин Х.Баттулга 2-3 хоногийн өмнө хэвлэлээр “…Би сая орон нутгаар явахдаа Үндэсний баялгийн санд стратегийн ордуудыг өгье гэж ярьж явсан. Энэ дотор Төгрөг нуурын орд ч бий. Ухаахудаг ч бий. Үүнийгээ өгөөд Үндэсний баялгийн сангаа арвижуулъя гэж байгаа юм. Ингээд яваад ирсэн чинь Н.Учрал “…Төгрөг нуураа өг” гэх юм. Төгрөг нуурын орд минийх гэдгийг батлах юм бол би 100 хувь өгье. Бусад нь Ухаахудагийг бас 100 хувь өгчих. Уг нь би Засгийн газрыг дэмжээд, Үндэсний баялгийн санг арвижуулъя гэж байгаа шүү дээ” гэж ярив. Харин Ухаахудагийнхан Үндэсний баялгийн санд өгнө, өгөхгүй гэж ямар нэг зүйл хэлээгүй л байна. Ямартай ч ингээд харж байхад стратегийн ордуудад эзэн суусан хүмүүс “…Би өгье, чи ч өг” гээд бие биетэйгээ барьцаад эхэлж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 67 (7564)

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

13 цаг 28 мин
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

2025-04-11
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

2025-04-11
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

2025-04-11
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

2025-04-11
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2025-04-11
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

2025-04-11
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

2025-04-11
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

2025-04-11
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

2025-04-10