Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ. Нэгдсэн хуралдааны үеэр хууль санаачлагчаас гишүүд асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Зээлийн түүх дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш байх. Хуулийн төсөл дээр байгаа заалтыг тодруулъя. Зээлжих зэрэглэлийн оноог Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тогтооно гэсэн байна. Тэгэхээр бүгдэд нь нэг аргачлал өгчихөөр нөгөө өрсөлдөөн, хөгжил дэвшил нь хаанаа явагдах вэ. Мэдээж тусгай зөвшөөрөлтэй активын байгууллагууд зэрэглэл тогтоох үйл ажиллагаа явуулах байх. Хоёрдугаарт, хууль дагасан тогтоол дээр төртэй холбоотой сангуудаас зээл авсан компаниудад зээлжих зэрэглэл нөлөөлөх юм уу, үгүй юу?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар: - Монголбанк зарчмаа тохирч журмаа гаргаад яг ийм системээр ингэж явна гэж тогтоож өгөхгүй. Эсрэгээрээ олон улсын жишгийн дагуу явна. Зээлийн мэдээллийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт тавина. Энэ зарчмаар бүх л улс орны эдийн засгийн салбар явж байна. Тухайлбал, АНУ, Канад, Япон байна. Өнөөдөр Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Энэ компаниуд өрсөлдөнө. Монголбанк тухайн компаниудад зээлийн мэдээллийн өгөгдлөө өгч түүний зөв эргэлтэд оруулж байна уу гэдгийг хянах юм. Төрийн байгууллагууд нь мэдээж хувийн бизнесээ дэмжинэ. Төрийн мөнгөнд, татвар төлөгчдийн мөнгөнд илүү хариуцлагатай хандана.
Эх сурвалж:www.polit.mn