Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЧИР

Засгийн газар стратегийн нэр бүхий ганц нэг ордыг биш УИХ-ын 2007 оны тогтоолд бичигдсэн бүх ордыг Үндэсний баялгийн санд татах бодлого бариад эхэллээ. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр холбогдох албан тушаалтнууд Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааны явцыг танилцуулжээ. Түүний дараа сайд нар хэлэлцээд, Засгийн газраас УИХ-ын 2007 оны тогтоолын хоёр дахь хавсралтад бичигдсэн 39 ордыг бүгдийг нь стратегийн ордод хамруулан авах саналыг танилцуулж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих шийдэлд хүрчээ. Ингэхдээ АМНАТ-ийг сонгодог утга руу нь оруулж, “…Баялаг ашигласны төлбөр /БАТ/ гэж нэрлэх”, “…БАТ-ийн 67 хувийг Үндэсний баялгийн санд татах”, “…2030 оноос БАТ-өөр орж ирсэн санхүүжилтийн 20 хувийг Хуримтлалын санд, 20 хувийг нийтийн тээврийн шинэчлэл, орон нутгийн хөгжилд, 20 хувийг Ирээдүйн санд хуваарилах”, мөн “…Стратегийн орд эзэмшигчид 34 хувиа Үндэсний баялгийн санд өгөх, эсвэл БАТ төлөөд явах сонголтыг санал болгох” зэрэг төлөвлөлтийг хийжээ. 
Ер нь бол, Засгийн газар үүгээрээ дахиад л ”гал асааж”, Ордны зодооныг оргилд нь хүргэж мэдэх юм. Яагаад гэхээр, ингэж ордын тоо нэмэгдэх хэрээр Ордны зодоон ихсэж буйг Ухаахудаг, Төгрөг нуурын ордуудыг тойрсон үйл явдлууд харуулж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 67 (7564)

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

13 цаг 38 мин
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

2025-04-11
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

2025-04-11
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

2025-04-11
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

2025-04-11
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2025-04-11
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

2025-04-11
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

2025-04-11
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

2025-04-11
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

2025-04-10